Өмнөговь аймгийн Номгон сумын ИТХ

Өмнөговь аймгийн Номгон сумын ИТХ

Номгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Номгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ҮЙЛ ЯВДЛЫН МЭДЭЭ


нийт 658

Номгон сумын ЗДТГ-ын урилгаар "Номын ивээл" сургалтын төвийн багш М.Ууганцэцэг багш төрийн албан хаагчдад Үндэсний бичгийн сургалтыг зохион байгууллаа.

2025-05-01 297
Үндэсний бичгийн 10 цагийн сургалт 2025.04.29-нөөс эхлэн 3 хоног боллоо. Сургалтад нийт 23 албан хаагч оролцлоо. Тус сургалтаар албан хаагчид - Үндэснйи бичгээр унших, - Үндэсний бичгээр хичээнгүй бичих - галиглах - тоо тоолол -нэрийн тийн ялгал - үйлийн тийн ялгал - уламжлалт бичигтэй үгс - хөрвүүлэх - гадаад үгс - цахим бичвэр зэрэг агуулгыг үзэж дүүргэлээ.

Бүсчилсэн хөгжил- Төрийн албаны манлайлал говийн бүсийн зөвлөгөөн сургалтад оролцлоо

2025-04-30 269
"Бүсчилсэн хөгжил-Төрийн албаны манлайлал" говийн бүсийн зөвлөгөөн өндөрлөлөө. Говьсүмбэр, Дундговь, Өмнөговь, Дорноговь аймгийн 700 орчим төрийн албан хаагч оролцлоо. Номгон сумаас ИТХ-ын Ажлын албаны дарга Б.Булгамаа, ЗДТГ-ын дарга Б.Баярсайхан, Байгаль орчны бодлогын мэргэжилтэн П.Саранчимэг, ЕБС-ийн менежер Б.Мөнхөө, 14-р цэцэрлэгийн эрхлэгч Б.Алтантуяа, ЭМТ-ийн мэргэжилтэн Б.Нэргүй, Соёлын төвийн багш У.Батчимэг, насан туршийн боловсролын багш Р.Баттогтох нар оролцлоо.

Цахим ур чадварыг нэмэгдүүлэх сургалт боллоо

2025-04-30 270
Хүндлэл, бахархал ТББ-аас иргэд, албан хаагчдад "Цахим ур чадварыг нэмэгдүүлэх " сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Тус сургалтад нийт 43 хүн хамрагдлаа.

ЭЛЕКТРОН ТАМХИ БУЮУ ВЭЙП ГЭЖ ЮУ ВЭ?

2025-04-17 736
Сумын ГХУСАЗСЗ-өөс Хүүхэд залуучуудын хөгжлийн төвтэй хамтран "Электрон тамхинаас татгалзъя" нөлөөллийн аяныг өрнүүлж эхлээд байна. Тус аянд Зэвсэгт хүчний 104-р тусгай ротын алба хаагчид нэгдлээ.

ТАМХИА ХАЯХ АРГА ЗАМ НЬ ЭЛЕКТРОН ТАМХИ БИШ

2025-04-17 321
Сумын ГХУСАЗСЗ-өөс Хүүхэд залуучуудын хөгжлийн төвтэй хамтран "Электрон тамхинаас татгалзъя" нөлөөллийн аяныг өрнүүлж эхлээд байна. Тус аянд 14-р цэцэрлэгийн хамт олон нэгдлээ.

Сандал чахрах чимээнээс салжээ

2025-04-16 252
Сургуулийн гал тогоонд сандлаа нааш цааш чирэх бүрд шар, шурхийн дуугарч, шалан дээр зураас гарах нь бий. Энгийн мэт сонсогдох энэ асуудал хүүхдийн тайван хооллох нөхцөлийг үгүй хийдэг. Харин Өмнөговь аймгийн Номгон сумын ЕБС-ын дуу хөгжим, технологийн багш Д.Жаргалсүрэн үүнд тун амархан хэрнээ үр дүнтэй шийдэл олжээ.

"Атга будаа" сайн үйлсийн аянд Номгон сумын 14-р цэцэрлэгийн 4 бүлгийн бяцхан улаан загалмайч хүүхдүүд нэгдлээ

2025-04-16 335
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 11 дүгээр цэцэрлэгээс зохион байгуулж байгаа "Атга будаа" сайн үйлсийн аянд Номгон сумын 14-р цэцэрлэгийн 4 бүлгийн бяцхан улаан загалмайч хүүхдүүд нэгдэж сумын УЗАШХ-нд 35 кг будааг хүлээлгэн өглөө. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай. Бяцхан Улаан загалмайч хүүхдүүддээ нийт Номгончуудынхаа өмнөөс талархал илэрхийлье. Хүүхдүүддээ болон багш нартаа баярлалаа. Буян хишиг нь будаа шигээ арвижин дэлгэрэх болтугай.

Төрийн албан хэргийг хос бичгээр хөтлөх ажлыг эхлүүллээ.

2025-04-14 224
Сумын ИТХ-ын Ажлын албанаас Хурлын тогтоол, захирамж, тушаал болон албан бичгээ монгол бичгээр хөтлөн явуулж байна

Номгончууд "Халуун сэтгэл" хандивын аянд нэгдлээ.

2025-04-08 216
Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын түймэрт өртсөн малчид, иргэдэд туслах "Халуун сэтгэл" хандивын аянд Өмнөговь аймгийн Номгон сумын иргэд, малчид нэгдэж 2025.03.10 -ний өдрөөс 4 сарын 08-ний өдрүүдэд нийт 95 гэр бүл 5,122,220 төгрөгийг төвлөрүүллээ. Мөн Номгон сумын 19 гэр бүл Хөлөнбуйр сумын 5422255238 дансанд нийт 908.888 төгрөг төвлөрүүлжээ. / хандивт нэгдсэн иргэдийн өөрсдийн мэдээлснээр бүртгэв/ Хүмүүнлэгийн үйлс бүхэн дэлгэрэх болтугай. Хандивын аянд нэгдсэн Хүмүүнлэг гэр бүл, иргэд, малчид, хамт олон Та бүхэндээ талархал илэрхийлье.

Соробан сампин, баруун тархи сургалт амжилттай явж дууслаа.

2025-03-31 246
Сумын ИТХ-аас ТОYA хүүхэд хөгжлийн академийн " Номч оюуны гайхамшиг" сургалтын төвийн багш нарыг урьж сумандаа сурч, оюунаа хөгжүүлэх нөхцөл боломжийг хүүхдүүдэд олгож анхан шатны сургалтыг зохион байгууллаа. сургалтад сургуулийн 27 хүүхэд, цэцэрлэгийн 17 хүүхэд хамрагдаж аав ээждээ сурсан мэдсэн зүйлээ хуваалцаж, амжилт бүтээлээ харуулж, багш нараасаа гэрчилгээгээ гардан авлаа.

Багийн ИНХ-ын хуралдааны дарга нартай хамтран ажиллах гэрээ байгууллаа

2025-03-30 227
Багийн ИНХ-ын хуралдааныг удирдан явуулах, хуралдааны шийдвэрийг албажуулан гарын үсэг зурах, дараагийн хуралддааны зохион байгуулалтын бэлтгэлийг хангах үүргийг хэрэгжүүлэх, сумын ИТХ-ын дэргэдэх УЗАШХ-ны ажилд хамтран ажиллах зорилгоор сумын ИТХ-ын ажлын албанаас багийн ИНХ-ын хуралдааны дарга нартай хамтран ажиллах гэрээг байгууллаа.

Сумын ИТХ-ын хороод хуралдаж төлөвлөгөөгөө хэлэлцэн баталлаа

2025-03-30 222
Сумын ИТХ-ын Хороод 2025.03.27-ний өдөр хуралдаж хорооны ажлын төлөвлөгөөгөө баталж, хуралдаанар хэлэлцэх зарим асуудлыг урьдчилан хэлэлцэж санал дүгнэлтээ гаргаж хуралдаанд танилцуулахаар ажиллалаа. Хурлын ажлын албанаас зөвлөмж чиг үүрэг өгч, хороодын ажиллах журам бүхий Хорооны ажлын хавтас нээн өгч хамтран ажиллалаа.

Нийтийн албан тушаалд шинээр томилогдсон албан тушаалтан, багийн Засаг дарга нарт ХАСХОМ мэдүүлэг бөглөх заавар зөвлөмж өгч ажиллалаа

2025-03-30 274
Шинээр нийтийн албанд томилогдсон багийн Засаг дарга нарыг ХАСХОМ программд бүртгэж, ХАСХОМ мэдүүлэх заавар зөвлөмжийг өгч ажиллалаа.

Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан арга хэмжээ

2025-03-10 252
Номгон сумын Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан арга хэмжээ "Би өөртөө хайртай" Март -8 баярын хурлын үйл ажиллагаа. Энэхүү өдөр Богт багийн өндөр настан Цэрэндулам гуай Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор энгэрээ мялаалгалаа. Мөн Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны шагналаар зарим тэргүүний эмэгтэйчүүд шагнагдлаа.

Нийтийн албан тушаалтнууд ХАСХОМ ээ хуульд заасан хугацаанд мэдүүлж дууслаа

2025-02-13 277
Номгон сумын ИТХ-ын төлөөлөгчид болон багийн Засаг дарга, сумын Засаг дарга, Засаг даргын орлогч зэрэг нийт 26 албан тушаалтан Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгээ Авлигын эсрэг хуульд заасан хугацаандаа мэдүүллээ.

Хүүхдүүд соробан сампин, баруун тархийг хөгжүүлэх сургалтад хамрагдаж байна

2025-02-13 269
Номгон сумын ИТХ-ын урилгаар Өмнөговь аймгийн соробан сампин баруун тархийг хөгжүүлэх Номч Оюуны гайхамшиг сургалтын төвийн багш нар маань Номгон суманд ирж анхан шатны сургалтаа эхлүүллээ. 🪄Сампин ямар давуу талуудтай вэ? 💙❤️Соробанаар хичээллэснээр хүний сэтгэн бодох, оюун ухааны үйл ажиллагааны үндэс болсон чадварууд нэгэн зэрэг хөгждөг давуу талтай. 💛💚 🧮Анхаарал төвлөрөх чадвар 🧮Ой тогтоолт 🧮Мэдээлэл боловсруулах 🧮Төсөөлөх 🧮Тэвчээр хатуужил 🧮Тооцоолох 🧮Хурдан сонсож, бичих чадвар

Номгон сумын Төхөм багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан 2025.01.17-ний өдөр хуралдаж 9 асуудал хэлэлцэж шийдвэрлэв.

2025-01-27 257
Номгон сумын Төхөм багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан 2025.01.17-ний өдөр хуралдаж 9асуудал хэлэлцэж шийдвэрлэв. Хуралдаанд оролцвол зохих нийт 146 өрхөөс 53 өрхийн төлөөлөл 66 хүн оролцож ИНХ-ын Хуралдааны даргаар Э.Пүрэвийг сонгож багийн Засаг даргад И.Өлзий-Очирыг дахин нэр дэвшүүлж томилуулахаар шийдвэрлэлээ.

НОМГОН СУМЫН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА.

санал өгсөн: 38
3 / 8%
5 / 13%
6 / 16%
1 / 3%
1 / 3%
4 / 11%
3 / 8%
15 / 39%