2026-04-13
49
СУМЫН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ, СПОРТЫН НӨХӨРСӨГ УРАЛДААН ТЭМЦЭЭН, ТУРШЛАГА СОЛИЛЦОХ АРГА ХЭМЖЭЭ ХҮРМЭН СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Энэхүү сургалт нь Баяндалай, Булган, Номгон, Хүрмэн сумын ИТХ-ын Төлөөлөгчид, ажлын албаны албан хаагчдыг хамруулж мэдлэг чадварыг дээшлүүлэх, Төлөөлөгчдийг чадавхжуулах, идэвх оролцоог нэмэгдүүлэх, мэдлэг мэдээллээр хангах, харилцан туршлага судлах зорилготой юм.
Сургалтад Удирдлагын академийн багш Доктор, профессор (Ph.D) Я.Бямбаяр, Насан туршийн суралцахуй төвийн захирал Б.Батболд нар уригдан ирж, “Нутгийн өөрөө удирдах байгууллага, түүний хөгжил”, “Хэрхэн сэтгэлтэй, манлайлагч Төлөөлөгч байх вэ?” зэрэг сэдвээр сургалт, мэдээлэл өглөө.
Энэхүү сургалт нь сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын санаачилгаар, сумд өөрсдөө зохион байгуулж байгаа анхны нэгдсэн арга хэмжээ юм.