Өмнөговь аймгийн Номгон сумын ИТХ

Өмнөговь аймгийн Номгон сумын ИТХ

Номгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Номгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ЖАРГАЛТАЙ ГЭР БҮЛ” СЭДЭВТ СУРГАЛТ, ЛЕКЦ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2026-05-20

Гэр бүлийн өдрийн хүрээнд иргэд, төрийн албан хаагчид, байгууллагын ажилтан албан хаагчдад зориулан “Жаргалтай гэр бүл” сэдэвт сургалт, лекцийг зохион байгууллаа.

Тус сургалт, лекцийг “Хичээнгүй үндэс” ТББ-ын тэргүүн, лектор Т.Буяндэлгэр удирдан явуулж, гэр бүлийн үнэ цэнэ, харилцаа хандлага, харилцан ойлголцол, эерэг уур амьсгал бүрдүүлэхийн ач холбогдлын талаар сонирхолтой, ойлгомжтой байдлаар хүргэлээ.

Сургалтын үеэр гэр бүл дэх харилцааны зөв дадал, эхнэр нөхрийн харилцан хүндлэл, хүүхэд хүмүүжил, гэр бүлийн аз жаргалтай амьдралд нөлөөлөх энгийн боловч чухал зүйлсийн талаар ярилцаж, оролцогчдод хэрэгтэй мэдлэг, зөвлөгөө өгсөн юм. Энэхүү үйл ажиллагаа нь гэр бүлийн үнэ цэнийг эрхэмлэх, эерэг харилцааг төлөвшүүлэх, аз жаргалтай гэр бүлийг бий болгоход чиглэсэн ач холбогдолтой сургалт боллоо.

мэдээллийн эх сурвалжыг Номгон сумын ЗДТГ 

НОМГОН СУМЫН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА.

санал өгсөн: 38
3 / 8%
5 / 13%
6 / 16%
1 / 3%
1 / 3%
4 / 11%
3 / 8%
15 / 39%