Өмнөговь аймгийн Номгон сумын ИТХ

Өмнөговь аймгийн Номгон сумын ИТХ

Номгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Номгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Номгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 1 дэх сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд

2023-06-19

Өөрчлөлт шинэчлэлтийн үе 1992 оноос 1996 он.

        1992 оны ардчилсан шинэ Үндсэн хуулиар нутгийн удирдлагын тогтолцоо бий болж нутгийн өөрөө удирдах байгууллага, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, иргэдийн Нийтийн Хурал байгуулагдсан түүхтэй. Энэ нь сумын Ардын депутатын Хурал нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болж ардын депутатын Хурлын гүйцэтгэх захиргаа нь Засаг дарга, Засаг даргын Тамгын газар болж Үндсэн хуулийн байгууллагууд шинээр байгуулагдсан явдал юм. Энэ үед Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль батлагдсанаар засаг захиргааны эрх зүйн орчин бүрдэж иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль явагдан орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдйин хурлууд байгуулагдаж Засаг даргыг томилох, Засаг даргын Тамгын газрыг эмхлэн байгуулах, нутгийн захиргааны байгууллагын бүтэц орон тоо зохион байгуулалтыг тогтоох зэрэг ажлууд хэрэгжсэн байна.

1992 онд анхны чөлөөт ардчилсан сонгууль явагдаж сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 09-р сарын 24-ний өдөр анхдугаар чуулганаа хуралдаж А.Төмөрбаатар, Н.Батчимэг, А.Шархүү, Г.Норов, Б.Борхорол, Н.Тодбаатар, С.Адъяа, О.Эрдэнэбат, П.Нямдорж, Л.Жаргалхүү, Г.Чулуунбаатар, А.Гантөмөр, С.Борхүү, Ж.Ганбаатар, Л.Батзаяа, Ж.Энэбиш, Ч.Агваан, С.Зундуй, С.Цэвэгмэд, Б.Баярсайхан, О.Даваацэрэн, М.Буяндэлгэр, А.Рулам, Д.Оюунчулуун, Д.Хүнгээ, С.Бямбаа, Ж.Баатарцэрэн, Н.Бямбацэрэн, Ц.Баясгалан, П.Очир нар төлөөлөгчөөр сонгогдон оролцож, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн анхны даргаар Ж.Энэбиш, хурлын ажилтнаар С.Бямбаа нарыг сонгожээ. Анхны Засаг даргаар Цэцэг-Өлзий сонгогдон ажиллаж байжээ. Номгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн анхны хурал 30 төлөөлөгч, Хурлын дарга, Хурлын ажилтан гэсэн 2 албан хаагчтай ажлаа эхлүүлж байжээ.

 

 

НОМГОН СУМЫН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА.

санал өгсөн: 25
3 / 12%
4 / 16%
4 / 16%
1 / 4%
1 / 4%
2 / 8%
2 / 8%
8 / 32%