2023-06-19
142
Сумын ИТХ-ын 4 дэх удаагийн сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд ИТХ нь 7 удаа хуралдаж сумын Засаг даргын 2004-2008 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөр, сумын нийгэм эдийн засгийн зорилт, үндсэн чиглэл, Эх нялхасын стратеги төлөвлөгөө, зарим төлөөлөгийн ёс зүйн асуудал, хүүхдийн сурлага хүмүүжлийн талаар авах арга хэмжээ, Нийгмийн эрүүл мэндийн өнөөгийн байдал, цаашдын зорилтын тухай зэрэг асуудлуудыг бие даан шийдвэрлэж хэрэгжилтийг тооцон ажиллаж иржээ.
Номгон сум анх 2007 онд Даланзадгад ДЦС ХК-ний эрчим хүчний системд холбогдсон ба үүрэн телефоны Мобиком, Жи мобайл, Скайтель, Юнитель, F-zonе зэрэг 5 сүлжээнд холбогдсоноор иргэдийн мэдээлэл харилцаанд шинэ эргэлт гарч дэлхий нийттэй хөл нийлүүлэн алхаж ирсэн байна.