Номгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2 дахь удаагийн сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд
1996-2000 он 1996 онд УИХ болон Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулинд өөрчлөлт орж шинээр батлагдсан. Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн дагуу сумын ИТХ 21 төлөлөөгч, 7 тэргүүлэгч үйл ажиллагаа явуулж байжээ. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал өөрийн бүрэн эрхийн хугацаанд нутаг дэвсгэрийн нийгэм эдийн засгийн асуудлыг бие даан шийдвэрлэн ажиллаж ирсэн ба 1996 онд Номгон сумын ажлаараа аймагтаа 3 дугаар байранд шалгарсан байна.
1996 оны Орон нутгийн 2 дахь удаагийн сонгуулиар О.Даваацэрэн, Д.Эвийхүү, А.Төмөрбаатар, Н.Тодбаатар, Л.Цэрэвсамба, Д.Оюунчулуун, Ж.Энэбиш, Ж.Баатарцэрэн, Г.Норов, Ц.Дүрлэн, Ч.Агваан, С.Борхүү, С.Зундуй, Б.Баярсайхан, Н.Батчимэг, Б.Батдэлгэр, С.Хоохдой, Л.Гомбо, Б.Нар-Адъяа, Б.Золбоо нар сумын ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож, ИТХ-ын Тэргүүлэгчдийн даргаар О.Даваацэрэн, Засаг даргаар А.Төмөрбаатар нар сонгогдон ажиллаж байжээ
