Номгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 3 дахь удаагийн сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд
Сумын ИТХ-ын гурав дахь удаагийн сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд БНМАУ-ын паспотыг Монгол Улсын иргэний үнэмлэхээр солих, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль хэрэгжиж эхэлсэн түүхэн он жилүүд байлаа. 2000 онд сум ажил үйлсээрээ тэргүүлж аймагтаа 1-р байранд шалгарсан амжилттай байжээ.
2000 оны Орон нутгийн 3 дахь удаагийн сонгуулиар Н.Тодбаатар, Д.Оюунчулуун, Н.Бямбацэрэн, Г.Норов, Г.Чулуунбаатар, С.Бат-Очир, Б.Баярсайхан, Ж.Энэбиш, Г.Цэрэндулам, Б.Батдэлгэр, Ж.Баатарцэрэн, С.Борхүү, А.Буяндэлгэр, Д.Жаргалсүрэн, Д.Дэлгэртогтох, Ц.Батцэнгэл, А.Лутаа, Л.Пүрэв, С.Шархүү, Р.Баттогтох нар төлөөлөгчөөр сонгогдож, ИТХ-ын Тэргүүлэгчдийн даргаар Н.Тодбаатар, Засаг даргаар Б.Баярсайхан сонгогджээ.