Өмнөговь аймгийн Номгон сумын ИТХ

Өмнөговь аймгийн Номгон сумын ИТХ

Номгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Номгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Номгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 6 дахь удаагийн сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд

2023-06-19

2012-2016 он Энэхүү хугацаанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас “Шууд ардчилал-Иргэдийн оролцоо”-ны талаарх Монгол Улсын төрөөс баримталж буй бодлого, стратегийн баримт бичгүүдийг удирдлага болгон Сумын дүрэм, Орон нутгийн хөгжлийн сангийн журам, Нийтийн зар мэдээний журам, Багийн ИНХ-ын журам, Иргэдийн санаачлагаар санал хураалт явуулах журам зэргийг батлахаас гадна сумын “Хүний нөөцийг хөгжүүлэх бодлого”, “Хүн амын нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”, “ 2014-2016 оны сумын Байгаль орчныг хамгаалах хөтөлбөр” зэрэг бодлогын баримт бичгийг хэлэлцэн баталж хэрэгжүүлэн ажиллаж иржээ. Ийнхүү 2014 оны ажлаараа Номгон сум аймагтаа 3-р байранд шалгарсан амжилттай ажилласан байна.

2012 оны орон нутгийн 6 дахь удаагийн сонгууль нь холимог хэлбэрээр буюу хувь тэнцүүлэх болон нэг буюу олон мандаттай олонх (мажоритар)-ын хэлбэрээр явагдаж Хармагтай багаас Р.Баттогтох, Б.Адъяабат, Н.Буянхишиг, Төхөм багаас П.Ербиш, Ж.Доржсүрэн, А.Гантөмөр, Дэрсэнэ-ус багаас Н.Батсайхан, Л.Пунцаг, Г.Намсрай, Эмгэнбулаг багаас Б.Мөнхтөр, З.Амарсанаа, Б.Цолмон, Богт багаас Б.Далайхүү, С.Батцэнгэл нар иргэдийн саналаар, У.Чандмань, Г.Цэндоо, Р.Одхүү, Ц.Батбаяр, Н.Бямбацэрэн, Г.Чулуунбаатар, Д.Далайсайхан нар намын жагсаалтаар ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон.

НОМГОН СУМЫН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА.

санал өгсөн: 26
3 / 12%
5 / 19%
4 / 15%
1 / 4%
1 / 4%
2 / 8%
2 / 8%
8 / 31%