Өмнөговь аймгийн Номгон сумын ИТХ
2026-06-24
Сумын ИТХ-ын Зөвлөл 2026.06.23-ны өдөр танхим болон цахимаар хослон 85.7 хувийн ирцтэй хуралдаж ИТХ-ын хоёрдугаар улирлын ээлжит наймдугаар хуралдааныг 2026.06.30-ны өдрийн 09:00 цагт эхлэн хуралдуулахаар товлон зарлалаа. Тус хуралдаанаар сумын Хамтарсан багийг шинэчлэн байгуулах, зарим уул, хайрханыг сумын тахилгатай болгох, байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөл байгуулах, Буурын хяр агнуурын бүсийг эзэмшүүлэх, Ном дизель ОНӨААТҮГ-ын үйл ажиллагааны тайлан мэдээлэл сонсох зэрэг асуудлыг хэлэлцэх юм.