Номгон сумын ИТХ-ын хуралдаанаас 2026 онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажил, төсөл арга хэмжээг баталсан.
Энэ дагуу сумын Хурлын төлөөлөгчид, Хурлын ажлын алба хамтран ОНХС-ийн хөрөнгөөр хийгдэж байгаа төсөл арга хэмжээтэй танилцан мэдээллийг авч иргэдэд хүргэх зорилгоор ажиллаж сумын ЗДО Ү. Баттөрөөс ОНХС-ийн үйл ажиллагаа, худалдан авах ажиллагааны төлөвлөгөөний талаар мэдээлэл авч, зарим төсөл арга хэмжээний үйл явцтай газар дээр нь очиж танилцлаа.




