Өмнөговь аймгийн Номгон сумын ИТХ
2025-03-30
Сумын ИТХ-ын ээлжит гуравдугаар хуралдаан 2025.03.28-ний өдөр 81 хувийн ирцтэй хуралдаж Хурлын төлөөлөгчийн ёс зүйн дүрэм, Малын тоо толгойн албан татварын хувь хэмжээ тогтоох, Өмч хөрөнгө актлах, данснаас хасах саналын тухай, сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний тухай, газар зохион байгуулалтын 2025 оны төлөвлөгөөнд тодотгол оруулах тухай, сумын 9 алдартан, сумын аварга малчин, сумын тэргүүний байгууллага, тэргүүний баг шалгаруулах журам зэрэг 9 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдаанд зарим Хороод хуралдаанаар хэлэлцэх асуудлыг урьдчилан хэлэлцэж гаргасан дүгнэлт саналаа танилцуулж хэлэлцүүллээ.