Өмнөговь аймгийн Номгон сумын ИТХ

Өмнөговь аймгийн Номгон сумын ИТХ

Номгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Номгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сандал чахрах чимээнээс салжээ

2025-04-16

Тэрбээр эхлээд хуучин цамцаа хөвж, 2-3 сандалд зөөлөвч сүлжихэд чимээ нь илт намсжээ. Энэ санаачилгыг нь сурагч охид үргэлжлүүлж, 7-р ангийн технологийн хичээлээр сандлын хөлний зөөлөвч сүлжиж байгаа аж. 🧶🪡Уг хичээлийн агуулгад дэгээ зүүний сүлжмэл ордог тул хүүхдүүд хичээлээрээ бүтээл хийж, бодит хэрэглээ болгосноороо давуу талтай байв. 💚Энэ талаар тэрбээр “Үдийн цайн дээр хүүхдүүд сандлаа татаад энд тэндгүй дуу гаргадаг. Би өөрөө хөгжмийн багш учраас тэр чимээ их мэдрэг ханддаг л даа. Бусад хүмүүс ч анзаардаггүй юм шиг боловч нэг л тавгүй, хөмсгөө зангидсан хоолоо идэж байдаг. Яаж энэ чимээг дарах вэ гэж бодож байгаад санаагаа гаргаж, өөрөө туршиж үзсэн. Анх харахад жаахан барлаг, зүс муутай харагдаж байсан ч өнгө дагуу утсаар сүлжсэн чинь аятайхан болсон." гэв. 💁🏻‍♀️120 сандалтай гал тогооны нийт 440 орчим хөлд зөөлөвч хэрэгтэй. 7-р ангийн 8 охинд хуваарилахад тус бүр 13 зөөлөвч хийх үүрэг хүлээжээ. Охид 40 минутын хичээлийн хугацаанд нэг зөөлөвчийг төвөггүй хийж чаддаг аж. Одоогоор сандалныхаа талд нь зөөлөвч хийчихсэн. Амралтаараа хүүхдүүд үлдсэнийг нь дуусгаад аваад ирэх гэнэ. Д.Жаргалсүрэн багшийн хувьд энэ бол дуу чимээг намсгах төдий арга биш. Сургуулиа, орчноо хайрлах, эд зүйлтэй зөв харьцах хүмүүжил, ухаарлыг хүүхдэд “гарын ур дүйгээр” дамжуулан суулгах хичээл юм. “Манай сургууль ашиглалтад ороод хоёр жил л болж байна. Шинэ дээр нь хайрлаж, гамнаж сургах ёстой. Тиймээс сандал зурахгүй, чимээ гаргахгүй, тухтай, дэгтэй орчныг өөрсдөөр нь бүтээлгэж байгаа минь энэ” гэж тэрээр хэлж байв. ✅Ингээд сандалны чимээ дарагдаж, сурагчдын бүтээл сургуулийн тав тухтай орчны нэг хэсэг болжээ.

 

Сургуулийн Судалгаа Хөгжлийн "Шинэ Монгол" Төв ТББ

НОМГОН СУМЫН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА.

санал өгсөн: 32
3 / 9%
5 / 16%
4 / 13%
1 / 3%
1 / 3%
3 / 9%
3 / 9%
12 / 38%