Өмнөговь аймгийн Номгон сумын ИТХ

Өмнөговь аймгийн Номгон сумын ИТХ

Номгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Номгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ҮЙЛ ЯВДЛЫН МЭДЭЭ


нийт 657

ШИНЭЭР ГЭРЛЭЛТЭЭ БАТЛУУЛСАН ЗАЛУУ ГЭР БҮЛД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ.

2026-05-20 44
Гэр бүлийн өдрийн хүрээнд шинээр гэрлэлтээ батлуулж буй залуу гэр бүлд батламж гардуулж, гарын бэлэг өгөх хүндэтгэлийн арга хэмжээ боллоо. Энэхүү арга хэмжээ нь гэр бүлийн үнэ цэнийг эрхэмлэн дээдлэх, залуу хосуудын хамтын амьдралын эхлэлийг урамшуулан дэмжих, аз жаргалтай гэр бүлийг бий болгоход эерэг нөлөө үзүүлэх зорилготой юм. Мөн залуу гэр бүлийн харьяалагдах байгууллага болох 104 дүгээр тусгай салбарын хосуудад хүндэтгэл үзүүлж, бэлэг гардуулан баяр хүргэлээ. Мэдээллийн эх сурвалжийг Номгон сумын ЗДТГ

Номгон сумын Засаг даргын орлогч Ү.Баттөрөөс ОНХС-ийн хөрөнгийн үйл ажиллагааны талаар мэдээллийг тодрууллаа.

2026-05-18 116
Номгон сумын ИТХ-ын 2025 оны 6/14 дүгээр тогтоолоор ОНХС-ийн хөрөнгөөр 2026 онд нийт 26 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр баталсан.

"БҮХ НИЙТИЙН ЭРХ ЗҮЙН БОЛОВСРОЛЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ, СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭХ" СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2026-05-18 57
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн даргын баталсан удирдамжийн дагуу салбар зөвлөлийн гишүүн байгууллагуудын албан хаагчдаас бүрдсэн ажлын хэсэг Номгон суманд ажиллалаа. Тус ажлын хэсгийн бүрэлдэхүүн 2026 оны 05 сарын 13-ны өдөр Номгон суманд ажиллаж, төрийн албан хаагчид, ЕБС-ийн сурагчид, иргэдэд эрх зүйн боловсролыг дээшлүүлэх сургалт, арга хэмжээг зохион байгуулж нийт 60 гаруй хүнийг хамрууллаа

МУЗН-ийн Онцгой гишүүдийн дундах Волейболын анхдугаар тэмцээнийг зохион байгууллаа

2026-05-18 59
Монголын хүмүүнлэгийн өдрийн хүрээнд Номгон сумын УЗАШХ-ноос МУЗН-ийн Онцгой гишүүдийнхээ дунд нөхөрсөг Волейболын анхдугаар тэмцээнийг зохион байгууллаа. Тэмцээнд нийт 6 багийн 36 гишүүн оролцсоноос П. Энххүслэн ахлагчтай багийн тамирчид тэргүүлж, Б. Энхдөл ахлагчтай багийн тамирчид хоёр, Э. Мөнх-Оргил ахлагчтай багийн тамирчид гуравдугаар байранд шалгарч Өргөмжлөл медаль, мөнгөн шагналаар шагнууллаа. Хүмүүнлэгийн үйлсэд нэгдэж түүхийн нэгэн хуудсыг нээж МУЗН -ийн Онцгой ивээн тэтгэгч гмшүүнээр элссэн бүх гишүүд, тамирчид та бүхэндээ нийт Номгончуудынхаа өмнөөс талархал илэрхийлье.

МУЗН-ийн Онцгой ивээн тэтгэгч гишүүдэд үнэмлэх тэмдэг гардуулж өглөө

2026-05-14 67
“Хүмүүнлэгийн хүчээ нэгтгэе” хүмүүнлэгийн өдөрлөгийн хүрээнд сумын УЗАШХ-ноос МУЗН-ийн гишүүнчлэлийн эгнээг өргөтгөх, МУЗН- ийн үйл ажиллагаа, улаан загалмайн үндсэн 7 зарчим, гишүүнчлэлийн төрал, хураамж, цусны донорын талаар сургалт мэдээлэл өгч шинээр элссэн гишүүдэд үнэмлэх тэмдэг гардуулан өгөх үйл ажиллагааг зохион байгууллаа. 2026 онд МУЗН-ийн Онцгой гишүүнээр нийт 44 хүн элссэн ба түүний дотор ЕБС- ийн 4 сурагч, Онцгой ивээн тэтгэгч 4 гишүүн Мөнгөн гишүүн боллоо. Хүмүүнлэгийн үйлсэд нэгдэж байгаа олон олон гишүүд, дэмжигчид, хүмүүнлэг иргэд, байгууллага, албан хаагчид, хүмүүнлэг тусч хүүхэд багачууд та бүхэндээ нийт Номгончууд болон сумын УЗАШХ-ноос чин сэтгэлийн талархал илэррийлье.

"Хүмүүнлэгийн хүчээ нэгтгэе" хүмүүнлэгийн өдрийг угтаж нийт 40 хүн МУЗН-ийн Онцгой ивээн тэтгэгч гишүүнээр элслээ.

2026-05-12 75
Номгон сумын УЗАШХ-нд 2006 оноос хойш нийт 88 Онцгой гишүүн бүртгэлтэй байдаг. 2026 онд шинээр нийт 40 хүн элсэхээр бүртгүүлэээд байна. Сумын УЗАШХ-ноос энэ Онцгой гишүүдийн эгнээг өргөтгөх ажлын хүрээнд иргэдэд мэдээлэл хүргэн ажиллаж, Онцгой гишүүдээр бүртгэх, тэдэнд үнэмлэх тэмдэг гардуулан өгөх, тэдний дунд нөхөрсөг тэмцээнийг жил анх удаа зохион байгуулах гэж байна. 2026 оны эхний 5 сарын байдлаар буюу хүмүүнлэгийн өдрийн хүрээнд нийт 29 Онцгой гишүүд жилийн хураамжаа төвлөрүүлээд байна. Мөн Богт багийн 39 өрх , Хармагтай багийн 8 өрх энгийн гишүүний жилийн хураамжаа төвлөрүүлжээ.

“Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-аас 2026 онд санхүүжилтийн квот олгох гэрээг Номгон сумын Засаг дарга Г.Буянхүүтэй 2026.04.29-ний өдөр байгууллаа.

2026-04-29 130
2025 онд сангаас олгосон санхүүжилтийн квотоор Номгон суманд дараах төслүүдийг хэрэгжүүлсэн. • “Цэцэрлэгийн хөгжмийн хичээлийн хэрэгсэл” төсөл – Номгон сумын 14-р цэцэрлэгт дуу хөгжмийн хичээлд хэрэглэх хөгжмийн зэмсгүүд, өсгөгч, даралтат хөгжим нийлүүлсэн. • “Архивын тохижилт” төсөл – Сумын Засаг даргын тамгын газрын архивд архив, бичиг хэргийн шаардлагатай архивын нягтруулсан шүүгээ, галын хор зэрэг хэрэгслийг нийлүүлсэн. • “Хамтдаа хөгжье” төсөл – Сумын залуучууд хөгжлийн төвийг тохижуулсан. • “Экскаватор” төсөл – Сумын төвийн шугам сүлжээнд гарсан гэмтлийг цаг алдалгүй засварлахад ашиглах газар шорооны ажилд ашиглах бага оврын экскаватор нийлүүлсэн. “ГОВИЙН ОЮУ ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ САН”

"Хүмүүнлэгийн хүчээ нэгтгэе" өдөрлөгт нэгдэж Номгон сумын залуучууд МУЗН-ийн Онцгой гишүүнээр элсэж байна.

2026-04-28 73
Сумын ИТХ-ын ажлын алба, УЗАШХ-ноос "Хүмүүнлэгийн үйлсэд хүчээ нэгтгэе" 05/08 хүмүүнлэгийн өдрийг угтаж залуучуудад МУЗН-ийн үйл ажиллагаа, үндсэн 7 зарчим, хүмүүнлэгийн чиглэлээр сургалт зохион байгуулах, онцгой гишүүнээр элсүүлэх, бүртгэх, Онцгой гишүүдээ алдаршуулах, тэдний дунд нөхөрсөг тэмцээн зохион байгуулах зэрэг арга хэмжээг зохион байгуулж байна.

МУЗН-ийн Өсвөрийн Улаан Загалмайч хүүхдүүдийн дундах уламжлалт Волейболын тэмцээн боллоо

2026-04-17 76
Монгол Улс жил бүрийн 5 дугаар сарын 08-ны өдрийг Хүмүүнлэгийн өдөр болгон тэмдэглэж ирсэн. Энэ өдрийг угтан Номгон сумын ЕБС-ийн Б. Мөнхөө багштай Өсвөрийн Улаан Загалмай бүлгийн санаачилгаар өсвөрийн улаан загалмайч гишүүн хүүхдүүдийн дунд нөхөрсөг Волейболын тэмцээнийг зохион байгуулж нийт 10 багийн 60 гаруй хүүхдийг хамрууллаа. Авьяас чадвар, хурд хүч, авхаалж самбаагаараа бусдыгаа манлайлан Пүрэв-Очирын Энххүслэн ахлагчтай баг тэргүүлж, Жаргалбатын Эрхэсболд ахлагчтай баг дэд байранд шалгарсан бол гутгаар байранд Даваасамбуугийн Түмэнбаяр ахлагчтай баг хамт шалгарсан байна. ӨУЗ хүүхдүүддээ баяр хүргэе. Сумын УЗАШХ-ноос ӨУЗ бүлгийн хүүхэд багачуудаа дэмжиж хамтран ажиллаж зорилтот бүлгийн өрхийн 2 хүүхдэд ахуйн хэрэгцээний хэрэглэлийг ӨУЗ хүүхдүүдийнхээ өмнөөс гардуулан өглөө. Мөн МУЗН-ийн “Тусч хүүхэд” шагналаар ЕБС-ийн 8 “а” ангийн сурагч Сандагийн Жаргалбатыг шагнаж урамшууллаа.

Сумдын ИТХ-ын санаачилгаар, сумд өөрсдөө зохион байгуулж байгаа анхны нэгдсэн арга хэмжээ боллоо

2026-04-13 82
СУМЫН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ, СПОРТЫН НӨХӨРСӨГ УРАЛДААН ТЭМЦЭЭН, ТУРШЛАГА СОЛИЛЦОХ АРГА ХЭМЖЭЭ ХҮРМЭН СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА. Энэхүү сургалт нь Баяндалай, Булган, Номгон, Хүрмэн сумын ИТХ-ын Төлөөлөгчид, ажлын албаны албан хаагчдыг хамруулж мэдлэг чадварыг дээшлүүлэх, Төлөөлөгчдийг чадавхжуулах, идэвх оролцоог нэмэгдүүлэх, мэдлэг мэдээллээр хангах, харилцан туршлага судлах зорилготой юм. Сургалтад Удирдлагын академийн багш Доктор, профессор (Ph.D) Я.Бямбаяр, Насан туршийн суралцахуй төвийн захирал Б.Батболд нар уригдан ирж, “Нутгийн өөрөө удирдах байгууллага, түүний хөгжил”, “Хэрхэн сэтгэлтэй, манлайлагч Төлөөлөгч байх вэ?” зэрэг сэдвээр сургалт, мэдээлэл өглөө. Энэхүү сургалт нь сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын санаачилгаар, сумд өөрсдөө зохион байгуулж байгаа анхны нэгдсэн арга хэмжээ юм.

НОМГОН СУМЫН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА.

санал өгсөн: 38
3 / 8%
5 / 13%
6 / 16%
1 / 3%
1 / 3%
4 / 11%
3 / 8%
15 / 39%