Өмнөговь аймгийн Номгон сумын ИТХ
2025-04-17
Электрон тамхийг 2003 онд Хятадад бүтээжээ. Уламжлалт тамхинаас ялгаатай нь хэрэглэгч утаа биш уур сорно. Өөрөөр хэлбэл шингэнийг уур болгон сордог байна. Англиар vapor гэх бөгөөд түүнээс вэйп гэх нэршил үүсэж, татах үйл явцыг вэйпинг гэж нэрлэх болсон байна. Үйлдвэрлэгчид электрон тамхи нь тамхи хаяхад зориулсан, эрүүл мэндэд учруулах хор уршиг харьцангуй бага гэж сурталчилдаг ч шинжлэх ухааны судалгаагаар нотолсон зүйл байхгүй гэжээ. ДЭМБ-ын тайлангаас үзэхэд цахилгаан тамхийг хоргүй гэж үзэж болохгүй бөгөөд эмч нар тамхинаас гарах гэж байгаа хүмүүст зөвлөж болохгүй гэсэн байна. Учир нь электрон тамхины шингэний найрлаганд глицерин, пропилен гликол, үнэр оруулагч зэрэг химийн бодис багтдаг байна