2024-01-01
179
Хошуу анх үүссэн нь
“Түүхээ мэдэхгүй хүн ойд төөрсөн бич адил” гэж “эрдэнийн эрх” сударт онож хэлснийг санаж урьдах үе, өвөг дээдэс маань хэр хэн ажиллаж, амьдарч байсныг мэдэх нь туйлын чухал бололтой. 1464-1543 онд бүх монголыг захирч байсан сүүлчийн хаан (Чингис хааны 16 дахь үеийн ач) Батмөнх даян цэцэн хаан таалал болохынхоо өмнө албат ардуудаа өөрийн хөвгүүддээ хувааж өгснөөр Монгол дахь феодалын бутрал гүнзгийрсэн гэдэг. Бат мөнх даян хаан өөрийн отгон хүү Гэрсэнзэд халх монголыг хувь болгон тасалж өгсөн ба Гэрсэнз ч нас барахдаа өөрийн 7 хүүдээ хувааж өгөхдөө анх хошуу гэж нэрлэсэн болон сүүлд нь нэг хошуу нэмэн 8 хошуутай болжээ.