Өмнөговь аймгийн Номгон сумын ИТХ

Өмнөговь аймгийн Номгон сумын ИТХ

Номгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Номгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

НОЁН СУМЫН ТҮҮХЭН ТОВЧОО

2024-01-01

Сум анх байгуулагдсан нь

Монгол Улсын засгийн газрын 1921 оны 10 сарын 19-ний өдрийн 39 дүгээр тогтоолоор аймаг, хошуудыг уул, усны нэрээр нэрлэх болж манай хошуу нь Богд хан уулын аймагт харьяалагдсан. Хувьсгалын дараах онд манай хошуунаас баруун сумынхныг; хойд Сэврэй талыг нь Гонгор тайжийн хэсэг, өмнө тал буюу Ноён орчмынхныг Бавуугийн хэсэг, сүүлдээ Г.Юндэн зангийн хэсэг гэж байжээ. 1923 оны 03 дугаар сарын 22-ний өдрийн засгийн газрын хуралдаанаар батлагдсан Нутгийн захиргааны дүрмээр хошууны хуучин нэрийг өөрчилж, Ёст засгийн хошууг Цэцэрлэг мандал уулын аймгийн Гурван сайхан уулын хошуу болгож (Манжийн эзэмшлийн үеийн нэрлэснээр) баруун сум гэж нэрийдэж байсан хэсгийг Ноён богд сум гэж нэрлэжээ. 1923 оны 03 дугаар сард нутгийн засаг захиргааг зохион байгуулах засгийн газрын төлөөний хүнээр Гурван сайхан уулын хошуунд Дагвасамба нар ажиллаж, 1923 оны хавар Ардын хурлууд хийлгэж 17 хорин, 3 тавьт байгуулагдаж хорины дарга нар болон бусад хүмүүсээр сумын их хуралд оролцох төлөөний хүмүүсийг сонгожээ. Нутгийн ахмад настан хууччуулын яриагаар бол одоогийн 2 дугаар багийн нутаг Баянгол хэмээх газар1923 оны 7 дугаар сарын сүүлчээр Охин овогтой зайсан Чүнчойжин гийн (Д.Сугирын эхнэр С.Хүүхнээгийн хуучид) гэр өргөөнд сумын их буюу төлөөлөгч нарын хурал болж сумын анхны даргаар Төгсийн Жагдалбавууг (С.Дамбааг үрчилж авсан эх Ж.Сумъяагийн нагац ах) сонгон ажиллуулжээ. Сумын дарга Жагдалбавуу 17 хорин 3 тавьтынхаа дарга нараараа дамжуулан бүхий л ажлыг шинэ засгийн шинэ зорилттой уялдуулан засаг захиргааг бэхжүүлэх, аймаг хошуунаас даалгасан үүргийг хэрэгжүүлэхэд гол ажлаа чиглүүлж байжээ. Ноён богд сум байгуулагдах тэр үед одоо гийн Ноён, Гурвантэс, Сэврэй сумын нутаг бүтнээрээ, Баяндалай (Хонгор) баруун урд зах, мөн Баянхонгор аймгийн Баянлиг сумнаас (Батширээт) нутгийн зүүн урд хэсэг хамарсан өргөн уудам нутагтай байжээ Сум байгуулагд санаас жил хагасын дараа 1924 оны 12 дугаар сард Өртөө улаагаар өндөр хамгаалалтад ирсэн Арслан толгойтой, сумын захиргааны тамгыг Чимэдийн Луузан (Х.Ёндонгийн эцэг) нууцыг хямгадан хөдөө хонож сумын 2 дахь дарга Гончигийн Юндэнд Цоогондой гэдэг газарт гэрт нь аваачиж гардуулан өгч байжээ. Сумын анхны дарга нар нэг гэртэй болж Баянгол, Хадат, Жаргалант, Ар сүүж, Шанд зэрэг газруудаар нүүдэллэн ажлаа явуулсаар Чандмань гурван уулын дундах зааны зоо шинжтэй гэж шинжигдсэн эхэн Хөвүүн хэмээх газар 1929 оны 04 дүгээр сарын 20-ний өдөр сумын төв төвлөрөн суурьшсан түүхтэй. энэ төв Хөвүүн нь эх орны нийслэл Улаан баатар хотоос 800-аад км, аймгийн төв Даланзадгадаас 216 км-т төвлөрсөн юм. энд төвлөрөхөд сум нь 2 гэртэй байжээ. Ард ол ноос хөрөнгө хуримтлуулан, орон нутгийн материал ашиглан Гомбын Намдаг, Даржаа гийн Ондог нар туйпууг нь цохиж ханыг нь босгосон нь (Одоогийн Шагдарын Мөнхсайханы хашааны тэнд) бусад модон хийц хаалга цонх, дээвэр шалыг Очирын Маньдар, Цоо гийн Цэвэг, Довдонгийн Янжил нарын дархнууд хийжээ. энэ нь сумын захиргааны болон албан ажил явуулах анхны байшин байлаа. 1931 онд нутгийн захиргааны зохион байгуулалтыг өөрчлөн 12 аймагтай болгон манай аймгийг Өмнөговь гэж нэрлэн 27 сумтай гаар байгуулаад 1931 оны 3, 4 дүгээр сард ардын хурлууд хийж орон нутгийн засаг захиргааны (ил гар өргөн батлах) сонгууль явуулж хорины дарга нараа сонгоод Ноён сумын захиргааны гишүүдэд Гомбын Дэндэв, Дарамын Очир, Намжилын Банзрагч, Төмөрийн Цэрэн (эмэгтэй) Батнасангийн Гомбо нар сонгогдон ажиллаж байжээ. Мөн аймгийн 3 дугаар их хурлын төлөөлөгчөөр Тамгын газрын бичээч 34 настай Гончигийн Юндэн, 18 настай эмэгтэй малчин Нүрэмийн Тогооч, 24 настай эмэгтэй, малчин Долгорын Намжил нарыг сонгон (1931 оны 4 дүгээр сарын 18-нд хуралд сан) энэ хуралд оролцжээ. энэ хурлаас 6 зүй лийн компанит ажил өрнүүлэх тухай тулгамдаад байгаа асуудлаа шийдвэрлэх зорилт дэвшүүлснээс: 1. Жасын малыг тоолж ядуучуудад гэрээгээр маллуулах ядуусын эрх ашгийг хамгаалах. 2. Коммун буюу артелийг өөрийн нутгийн нөхцөлд тохируулж хамтралын хэлбэрээр бэхжүүлэх. 3. Феодал баячуудад зарцлагдаж байгаа ядуусын ажилласны хөлсийг олгуулах, цаашид гэрээгээр ажиллуулах. 4. Дээд ангийн лам нарын нөлөөнөөс ядуу хуврагуудыг ангижруулах, ухуулан ойл гуулж, саналаараа хар бологсдод жасын хөрөнгөөр дэмжих. 5. Дээд ангийн лам нарын болон жасын малын татварыг нэмэгдүүлэх, 8-18 насныхныг сургуульд хамруулах. 6. Хүмүүсийг бичиг үсэгт сургах, соёлын довтолгооны ажлыг эхлүүлэх, сургууль байгуулж ажиллах. эдгээр зорилтыг хэрэгжүүлэхэд анхаарлаа хандуулахын зэрэгцээгээр тухайн цаг үед элдэв бэрхшээлийг давж шинэ засгийн бодлогыг хэрэгжүүлэхэд ард олон ч идэвх эрмэлзэлтэй ажиллаж байлаа.

НОМГОН СУМЫН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА.

санал өгсөн: 31
3 / 10%
5 / 16%
4 / 13%
1 / 3%
1 / 3%
2 / 6%
3 / 10%
12 / 39%