Өмнөговь аймгийн Номгон сумын ИТХ

Өмнөговь аймгийн Номгон сумын ИТХ

Номгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Номгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Агнуурын бүс нутгийн хамгаалалт, ашиглалт, эзэмшилтийг хариуцуулах тухай

Огноо: 2023-12-06 Дугаар:14/09 Нээгдсэн:89

Агнуурын бүс нутгийн байгалийн хамгаалалт, ашиглалт, эзэмшилтийг нөхөрлөлд хариуцуулах тухай

Монгол улсын Үндсэн хуулийн 62 дугаар зүйлийн 62.2 дахь хэсэг, Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.17 дахь заалт, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.5 дахь заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь: 1. Төхөм багийн нутаг дэвсгэрт байрлах “Цохиот”, Богт багийн нутаг дэвсгэрт байрлах “Хөрх уул” агнуурын бүс нутгийн байгалийн хамгаалалт, ашиглалт, эзэмшилтийг “Их Говийн Хайрханууд” байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөлд харицуулсугай. 2. “Их Говийн Хайрханууд” байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөлтэй холбогдох хууль журмын дагуу гэрээг байгуулж биелэлтэд хяналт тавьж нөхөрлөлийн менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж үр дүнг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнаж ажиллахыг сумын Засаг дарга (С.Идэрсүрэн)-нд үүрэг болгосугай. 3. Байгалийн нөөцийн менежментийн талаарх тайланг жил бүр баг, сумын Хуралд тайлагнахыг “Их Говийн Хайрханууд” нөөцийн хамтын менежментийн нөхөрлөл (Д.Далайсайхан) -д үүрэг болгосугай.

ХУРЛЫН ДАРГА Б.АДЪЯАБАТ

НОМГОН СУМЫН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА.

санал өгсөн: 26
3 / 12%
5 / 19%
4 / 15%
1 / 4%
1 / 4%
2 / 8%
2 / 8%
8 / 31%