Өмнөговь аймгийн Номгон сумын ИТХ

Өмнөговь аймгийн Номгон сумын ИТХ

Номгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Номгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөний тухай

Огноо: 2023-12-06 Дугаар:14/07 Нээгдсэн:68

Байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээний төлөвлөгөөний тухай

Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.17 дахь заалт, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4 дэх хэсэг, “Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төлбөрийн орлогын хэсгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах журам”-ын 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсгийг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь: 1. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогын 2023 оны төлөвлөгөөг хангалттай хэрэгжсэн гэж дүгнэсүгэй. 2. Байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээний 2024 оны төлөвлөгөөг хавсралтаар баталсугай. 3. Тухайн жилийн байгаль хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх, хяналт тавих арга хэмжээний төсвийн орлогын хэсгийг бүрдүүлэх, төлөвлөх, зарцуулах, хянах үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог хангаж ажиллаж тайланг жил бүр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнахыг сумын Засаг дарга С.Идэрсүрэн-д үүрэг болгосугай.

ХУРЛЫН ДАРГА Б.АДЪЯАБАТ

НОМГОН СУМЫН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА.

санал өгсөн: 26
3 / 12%
5 / 19%
4 / 15%
1 / 4%
1 / 4%
2 / 8%
2 / 8%
8 / 31%