Өмнөговь аймгийн Номгон сумын ИТХ

Өмнөговь аймгийн Номгон сумын ИТХ

Номгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Номгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн баталгааны тусгай дансанд байршуулсан мөнгөн хөрөнгийн тайлангийн тухай

Огноо: 2023-12-06 Дугаар:14/08 Нээгдсэн:146

Тайлангийн тухай

Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.13, 35.1.17 дахь заалт, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1 дэх заалт, “Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн баталгааны тусгай дансны гүйлгээнд хяналт тавих журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь: 1. Сумын төрийн сангийн 100110755410 тоот барьцаа хөрөнгийн дансанд байршуулсан байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн баталгааны 2023 оны мөнгөн хөрөнгийн орлого, зарлагын тайланг хавсралтаар баталсугай. 2. Номгон сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа төсөл хэрэгжүүлэгчид болон хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа, байгаль хамгаалах, нөхөн сэргээх талаар хүлээсэн үүрэг, түүний биелэлтэд хяналт тавьж үр дүнг тооцон баталгааны мөнгөн хөрөнгийг бүрэн байршуулахад анхаарч ажиллахыг сумын Засаг дарга (С.Идэрсүрэн) -д үүрэг болгосугай. 3. Сумын Төрийн сангийн тусгай дансанд байршуулсан баталгааны мөнгөн хөрөнгийн орлогын төвлөрүүлэлт, зарцуулалтын мэдээллийн сан үүсгэж тайланг жил бүр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Засаг даргын Тамгын газрын төрийн сангийн мэргэжилтэн (Б.Насанбаяр)-д үүрэг болгосугай.

ХУРЛЫН ДАРГА Б.АДЪЯАБАТ

НОМГОН СУМЫН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА.

санал өгсөн: 26
3 / 12%
5 / 19%
4 / 15%
1 / 4%
1 / 4%
2 / 8%
2 / 8%
8 / 31%