Өмнөговь аймгийн Номгон сумын ИТХ

Өмнөговь аймгийн Номгон сумын ИТХ

Номгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Номгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Номгон сум байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн үндэсний баяр наадмыг зохион байгуулах Хорооны бүрэлдэхүүнийг батлах тухай

Огноо: 2023-06-29 Дугаар:12/11 Нээгдсэн:394

Номгон сум байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн үндэсний баяр наадмыг зохион байгуулах Хорооны бүрэлдэхүүнийг батлах тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн 62 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.17 дахь заалт, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.2 дахь хэсэг, 17 дугаар зүйлийн 17.1.2 дахь заалтыг тус тус үндсэлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1. Номгон сум байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баяр наадмыг 2024 онд зохион байгуулахыг сумын Засаг дарга (С.Идэрсүрэн)-нд зөвшөөрсүгэй.

2. Номгон сум байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баяр наадмыг уламжлалт ёс заншил, өв соёлд тулгуурлан тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах сумын Хорооны бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.

3. Баяр наадмыг зохион байгуулах төсвийг батлуулан хөтөлбөр, төлөвлөгөө гарган бэлтгэлийг бүрэн хангаж сумын түүхт 100 жилийн ойн баяр наадмыг чанартай зохион байгуулахыг Хорооны бүрэлдэхүүн, сумын Засаг дарга (С.Идэрсүрэн)-д үүрэг болгосугай.

 

ХУРЛЫН ДАРГА Б.АДЪЯАБАТ

НОМГОН СУМЫН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА.

санал өгсөн: 26
3 / 12%
5 / 19%
4 / 15%
1 / 4%
1 / 4%
2 / 8%
2 / 8%
8 / 31%