Өмнөговь аймгийн Номгон сумын ИТХ

Өмнөговь аймгийн Номгон сумын ИТХ

Номгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Номгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сонгон шалгаруулах ажлын хэсэг байгуулах тухай / Говийн оюу хөгжлийн сангийн/

Огноо: 2023-06-29 Дугаар:12/10 Нээгдсэн:53

Сонгон шалгаруулах ажлын хэсэг байгуулах тухай

Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.17 дахь заалт, Говийн оюу хөгжлийг дэмжих санд ирүүлсэн саналыг хянан үзэх, үнэлэх шийдвэр гаргах протоколын 7 дугаар зүйлийн 7.4 “b” дэх хэсгийг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас ТОГТООХ нь:

1. Говийн оюу хөгжлийг дэмжих сангаас хэрэгжүүлэх иргэдийн ирүүлсэн төсөл хөтөлбөрийн саналыг хүлээн авах, саналыг эрэмбэлэх чиг үүрэг бүхий сонгон шалгаруулах ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай. Сонгон шалгаруулах ажлын хэсгийн дарга: Ц.Энхтүвшин (Санхүүгийн албаны дарга) Гишүүд: Ц.Буянмөнх (Хөдөлмөр, халамж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн) Х.Мөнхбат (Татварын Улсын байцаагч ) Б.Ууганчулуун (нягтлан бодогч) Ц.Батсүрэн (Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч )

2. Говийн оюу хөгжлийн сангийн төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх санхүүжилтийн удирдамж, журмыг мөрдлөг болгон ажиллахыг сонгон шалгаруулах ажлын хэсэг (Ц.Энхтүвшин) -т үүрэг болгосугай.

3. Энэхүү тогтоол батлагдсантай холбоотой сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ний өдрийн 11 дүгээр тогтоолыг хүчингүйд тооцсугай.

 

ХУРЛЫН ДАРГА Б.АДЪЯАБАТ

НОМГОН СУМЫН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА.

санал өгсөн: 26
3 / 12%
5 / 19%
4 / 15%
1 / 4%
1 / 4%
2 / 8%
2 / 8%
8 / 31%