Өмнөговь аймгийн Номгон сумын ИТХ

Өмнөговь аймгийн Номгон сумын ИТХ

Номгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Номгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Чиглэл өгөх тухай. / Хог хаягдлын чиглэлээр/

Огноо: 2023-06-29 Дугаар:12/07 Нээгдсэн:146

Чиглэл өгөх тухай

Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.5 дахь заалт, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1, 9.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1. Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах журмыг шинэчлэн боловсруулж иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит дөрөвдүгээр улирлын хуралдаанаар батлуулахыг сумын Байгаль орчин, уул уурхай бодлогын асуудал хариуцсан мэргэжилтэн (П.Саранчимэг), байгаль хамгаалагч (С.Амаржаргал) нарт даалгасугай.

2. Сумын хэмжээнд Хог хаягдлын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлж нутаг дэвсгэрийн аж ахуйн нэгж, байгууллагын хог хаягдал, цас, мөсийг хариуцан цэвэрлэх 50 метр хүртэлх нийтийн эдэлбэр газрын хилийн заагийг тогтоож нийтийн эдэлбэр газрын хог хаягдлыг цэвэрлүүлж хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлж ажиллахыг сумын Засаг дарга (С.Идэрсүрэн)-д үүрэг болгосугай.

3. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Хөдөө аж ахуй, байгаль орчин, уул уурхайн хороо (Г.Цэндоо)-нд даалгасугай.

ХУРЛЫН ДАРГА Б.АДЪЯАБАТ

НОМГОН СУМЫН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА.

санал өгсөн: 26
3 / 12%
5 / 19%
4 / 15%
1 / 4%
1 / 4%
2 / 8%
2 / 8%
8 / 31%