Өмнөговь аймгийн Номгон сумын ИТХ

Өмнөговь аймгийн Номгон сумын ИТХ

Номгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Номгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Халамжаас хөдөлмөрт" хөдөлмөр эрхлэлтийн ажлын тайлангийн тухай

Огноо: 2023-06-29 Дугаар:12-06 Нээгдсэн:78

“Халамжаас хөдөлмөрт ” хөдөлмөр эрхлэлтийн ажлын тайлангийн тухай

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.15 дахь заалт, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2.2, 30.2.3 дахь заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрт хамрагдсан иргэдийн үйл ажиллагаа, үр дүнгийн талаар ил тод нээлттэй сурталчилан мэдээлж, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгосон хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулж байгаа эсэхэд хяналт тавьж үр дүнг тооцон ажиллахыг сумын Засаг дарга (С.Идэрсүрэн)-д үүрэг болгосугай.

2. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хууль тогтоомжийг сурталчилан хөдөлмөрийн зах зээлийн талаарх мэдээллээр иргэн, ажил олгогчийг тогтмол хангаж ажиллахыг Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн (Ц.Буянмөнх)-д үүрэг болгосугай.

3. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Хороодод үүрэг болгсугай.

 

ХУРЛЫН ДАРГА Б.АДЪЯАБАТ

НОМГОН СУМЫН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА.

санал өгсөн: 26
3 / 12%
5 / 19%
4 / 15%
1 / 4%
1 / 4%
2 / 8%
2 / 8%
8 / 31%