Өмнөговь аймгийн Номгон сумын ИТХ

Өмнөговь аймгийн Номгон сумын ИТХ

Номгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Номгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Архигүй орчин хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай

Огноо: 2023-06-29 Дугаар:12/05 Нээгдсэн:68

 

Архигүй орчин хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6 дахь заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 18.1.4 дэх заалт, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 4/2 дугаар тогтоолыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1. “Архигүй орчин” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хагас жилийн хэрэгжилтийг хангалттай гэж дүгнэсүгэй.

2. “Архигүй орчин” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлж үр дүн, тайланг жил бүрийн нэгдүгээр улиралд багтаан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн хуралд тайлагнаж ажиллахыг Засаг дарга (С.Идэрсүрэн)-д даалгасугай.

3. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Хороодод үүрэг болгсугай.

 

                              ХУРЛЫН ДАРГА Б.АДЪЯАБАТ

НОМГОН СУМЫН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА.

санал өгсөн: 26
3 / 12%
5 / 19%
4 / 15%
1 / 4%
1 / 4%
2 / 8%
2 / 8%
8 / 31%