Өмнөговь аймгийн Номгон сумын ИТХ

Өмнөговь аймгийн Номгон сумын ИТХ

Номгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Номгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай

Огноо: 2023-06-29 Дугаар:12/04 Нээгдсэн:53

“Хүний нөөцийн хөгжлийн” хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай

Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6 дахь заалт, 35 дугаар зүйлийн 35.1.15 дахь заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1. “Хүний нөөцийн хөгжлийн” хөтөлбөрийн хэрэгжилтийг сайжруулж хөтөлбөрийн хүрээнд батлагдсан төсвийг зарцуулах тооцоо судалгааг сайтар гаргаж холбогдох журам, шаардлагын дагуу төсвийг зарцуулж ажиллахыг сумын Засаг дарга (С.Идэрсүрэн )-д үүрэг болгосугай.

2. Хөтөлбөрийн хэрэгжилт үр дүнг нэгтгэн жил бүрийн нэгдүгээр улиралд багтаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн хуралд тайлагнаж ажиллахыг Засаг даргын Тамгын газрын дарга (Б.Баярсайхан)-д даалгасугай.

3. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх хороодод үүрэг болгосугай.

 

                     ХУРЛЫН ДАРГА Б.АДЪЯАБАТ

НОМГОН СУМЫН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА.

санал өгсөн: 26
3 / 12%
5 / 19%
4 / 15%
1 / 4%
1 / 4%
2 / 8%
2 / 8%
8 / 31%