Өмнөговь аймгийн Номгон сумын ИТХ

Өмнөговь аймгийн Номгон сумын ИТХ

Номгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Номгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Чиглэл өгөх тухай. / Байгаль орчныг хамгаалах чиглэлээр/

Огноо: 2023-06-29 Дугаар:12/03 Нээгдсэн:176

Чиглэл өгөх тухай

Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.5 дахь заалт, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.4 дэх заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1. Байгалийн нөөц ашигласны төлбөр, хураамжийн орлогоор санхүүжүүлж хэрэгжүүлэх байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээний төлөвлөгөөг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар жил бүр батлуулан хэрэгжилтийг тайлагнаж ажиллахыг сумын Засаг дарга (С.Идэрсүрэн)-д үүрэг болгосугай.

2. Байгаль орчныг хамгаалах тухай болон Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Хөдөө аж ахуй, байгаль орчин, уул уурхайн хороо (Г.Цэндоо)-нд үүрэг болгосугай. ХУРЛЫН ДАРГА Б.АДЪЯАБАТ

НОМГОН СУМЫН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА.

санал өгсөн: 26
3 / 12%
5 / 19%
4 / 15%
1 / 4%
1 / 4%
2 / 8%
2 / 8%
8 / 31%