Өмнөговь аймгийн Номгон сумын ИТХ

Өмнөговь аймгийн Номгон сумын ИТХ

Номгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Номгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Чиглэл өгөх тухай. / Орон нутгийн хөгжлийн сангийн хэрэгжилт/

Огноо: 2023-06-29 Дугаар:12/02 Нээгдсэн:82

                                 Чиглэл өгөх тухай

      Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.13 дахь заалт, Төсвийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1.2 дахь заалт, Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааны журмын 9.4 дэх хэсгийг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний төлөвлөлт, санхүүжилт, зарцуулалт, гүйцэтгэл, тайлагналт, бүртгэл болон Орон нутгийн хөгжлийн сангийн журмын хэрэгжилт, 2023 оны худалдан авах ажиллагааны гэрээ байгуулсан төсөл, арга хэмжээний явцад хяналт шалгалт хийж дүнг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар хэлэлцүүлэхийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх хороодод чиглэл болгосугай.

2. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээний гүйцэтгэлийн талаарх мэдээллийг Засаг даргын Тамгын газрын цахим хуудсаар тухай бүр иргэдэд тогтмол сурталчилан ажиллахыг Засаг даргын Тамгын газрын санхүүгийн албаны дарга /Ц.Энхтүвшин/-нд үүрэг болгосугай.

ХУРЛЫН ДАРГА Б.АДЪЯАБАТ

НОМГОН СУМЫН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА.

санал өгсөн: 26
3 / 12%
5 / 19%
4 / 15%
1 / 4%
1 / 4%
2 / 8%
2 / 8%
8 / 31%