Өмнөговь аймгийн Номгон сумын ИТХ

Өмнөговь аймгийн Номгон сумын ИТХ

Номгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Номгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Ухуулах хуудас болон зурагт самбар байрлуулах баршлыг тогтоох тухай

Огноо: 2021-03-17 Дугаар:19 Нээгдсэн:379

Ухуулах хуудас болон зурагт самбар, дэлгэцийг байрлуулах байршлыг тогтоох тухай

       Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.5, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2, 36.3, 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсгийг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь:

     1. Сонгуулийн сурталчилгааны ухуулах хуудас болон зурагт самбар, дэлгэцийг Соёл спортын цогцолборын урлагийн танхим, спортын заал, Нутгийн удирдлагын ордны өмнөх чөлөөт талбай, хүүхэд залуучуудын цэцэрлэгт хүрээлэн, багуудын Соёлын төвүүд, сайжруулсан зам, засмал замын дагуу болон замын төгсгөл хэсэг, хуучин Засаг даргын Тамгын газрын барилга, ХААН банк, Төрийн банк, хуучин Соёлын төвийн барилга, хүндэт самбарын дундах талбай зэрэг газруудад байрлуулахаар тогтоосугай.

     2. Тогтоосон байршилыг олон нийтэд мэдээлж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид, түүний ажлын албанд даалгасугай.

ХУРЛЫН ДАРГА Б.АДЪЯАБАТ

НОМГОН СУМЫН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА.

санал өгсөн: 25
3 / 12%
4 / 16%
4 / 16%
1 / 4%
1 / 4%
2 / 8%
2 / 8%
8 / 32%