Өмнөговь аймгийн Номгон сумын ИТХ

Өмнөговь аймгийн Номгон сумын ИТХ

Номгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Номгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Төсөл эрэмбэлэх ажлын хэсэг байгуулах тухай

Огноо: 2021-01-20 Дугаар:11 Нээгдсэн:359

Төсөл эрэмбэлэх ажлын хэсэг байгуулах тухай

        Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7, Говийн оюу хөгжлийг дэмжих санд ирүүлсэн саналыг хянан үзэх , үнэлэх, шийдвэр гаргах протоколын 7 дугаар зүйлийн 7.4 “b” дэх хэсгийг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь:

    1. Говийн оюу хөгжлийг дэмжих сангаас зорилтод сумын шаардлагад нийцсэн төсөл хөтөлбөрийн саналыг эрэмбэлэх зорилгоор Төсөл эрэмбэлэх ажлын хэсгийг доорх бүрэлдэхүүнтэй байгуулсугай. Ахлагч: Э.Пүрэв /Засаг даргын орлогч / Гишүүд: Д.Одгэрэл / Мал аж ахуй үйлдвэрлэлийн төлөвлөлт, менежмент, малын үржил бүртгэлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Ө.Гүнжидмаа / Нийгмийн даатгалын улсын байцаагч / Ц.Батсүрэн / Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч/ Х.Мөнхбат / Татварын улсын байцаагч /

      2. Төсөл эрэмбэлэх ажлын хэсгийн үйл ажиллагааг зохион байгуулах нарийн бичгийн даргаар Хүнс, жижиг дунд үйлдвэр, хоршооны асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Баярсайханыг томилсугай. 3. Холбогдох журам, зааврыг мөрдлөг болгон хэрэгжүүлж ажиллахыг ажлын хэсэг /Э.Пүрэв/-т даалгасугай.

ХУРЛЫН ДАРГА Б.АДЪЯАБАТ

НОМГОН СУМЫН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА.

санал өгсөн: 25
3 / 12%
4 / 16%
4 / 16%
1 / 4%
1 / 4%
2 / 8%
2 / 8%
8 / 32%