Өмнөговь аймгийн Номгон сумын ИТХ

Өмнөговь аймгийн Номгон сумын ИТХ

Номгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Номгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Суи хөгжүүлэх сангийн хяналтын зөвлөл байгуулах тухай

Огноо: 2021-01-20 Дугаар:10 Нээгдсэн:353

Сум хөгжүүлэх сангийн хяналтын зөвлөл байгуулах тухай

        Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7, Засгийн газрын 2016 оны 153 дугаар тогтоолоор батлагдсан “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журам”-ын 3 дугаар зүйлийн 3.3.2 дахь хэсгийг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь:

     1. Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийн зарцуулалт, зээлийн ашиглалт, эргэн төлөлтөд хяналт тавих чиг үүрэг бүхий орон тооны бус Хяналтын зөвлөлийг доорх бүрэлдэхүүнтэй байгуулсугай. Үүнд: Зөвлөлийн ахлагч Р.Одхүү / Хурлын тэргүүлэгч/ Гишүүдэд: Г. Бат-Эрдэнэ / Хармагтай багийн иргэний төлөөлөл/ О.Эрдэнэзаяа /Төхөм багийн иргэний төлөөлөл/ Ц.Буяндэлгэр/ Дэрсэнэ ус багийн иргэний төлөөлөл / Ц.Бархас /Эмгэнбулаг багийн иргэний төлөөлөл/ Ц. Батсүрэн / Богт багийн иргэний төлөөлөл/ Нарийн бичгийн дарга: Төсөв, төрийн сангийн мэргэжилтэн

      2. Сум хөгжүүлэх сангийн үйл ажиллагаанд улирал бүр хяналт хийж, дүнг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд тайлагнаж ажиллахыг зөвлөлийн бүрэлдэхүүн / Р. Одхүү /-д даалгасугай. 3. Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 8/4 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ХУРЛЫН ДАРГА Б.АДЪЯАБАТ

НОМГОН СУМЫН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА.

санал өгсөн: 25
3 / 12%
4 / 16%
4 / 16%
1 / 4%
1 / 4%
2 / 8%
2 / 8%
8 / 32%