Өмнөговь аймгийн Номгон сумын ИТХ

Өмнөговь аймгийн Номгон сумын ИТХ

Номгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Номгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сум хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах зөвлөлийг шинэчлэн байгуулах тухай

Огноо: 2021-01-20 Дугаар:09 Нээгдсэн:339

Сум хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах

зөвлөлийг шинэчлэн байгуулах тухай

        Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7, Засгийн газрын 2016 оны 153 дугаар тогтоолоор батлагдсан “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журам”-ын 3 дугаар зүйлийн 3.3.3 дахь хэсгийг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь:

        1. Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөлийг сумын Засаг даргаар ахлуулан доорх гишүүдийн бүрэлдэхүүнтэй байгуулсугай. Үүнд: Э.Пүрэв / Засаг даргын орлогч/ Б.Баярсайхан / Жижиг дунд үйлдвэрлэл, хоршооны асуудал хариуцсан мэргэжилтэн / Г.Цэндоо /Банкны төлөөлөл / Б.Ууганчулуун /Хармагтай багийн иргэний төлөөлөл/ Ц.Эрдэнэдалай /Төхөм багийн иргэний төлөөлөл / Д.Мөнхдөл /Дэрсэнэ-Ус багийн иргэний төлөөлөл / Д.Очирхуяг /Эмгэнбулаг багийн иргэний төлөөлөл/ С.Сайнбуян / Богт багийн иргэний төлөөлөл/

           2. Холбогдох хууль журмын дагуу товлосон хугацаанд төслийг ил тод, нээлттэй сонгон шалгаруулж гүйцэтгэлийн хэрэгжилтийг жил бүр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд тайлагнахыг зөвлөлийн бүрэлдэхүүн /С.Идэрсүрэн /-д үүрэг болгосугай. 3. Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 8/5 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ХУРЛЫН ДАРГА Б.АДЪЯАБАТ

НОМГОН СУМЫН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА.

санал өгсөн: 25
3 / 12%
4 / 16%
4 / 16%
1 / 4%
1 / 4%
2 / 8%
2 / 8%
8 / 32%