Өмнөговь аймгийн Номгон сумын ИТХ
Огноо: 2021-01-20 Дугаар:05 Нээгдсэн:488
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийг
шинэчлэн байгуулах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь:
1. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах орон тооны бус салбар зөвлөлийг дараах бүрэлдэхүүнтэйгээр шинэчлэн байгуулсугай. Үүнд: Зөвлөлийн дарга: сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Гишүүдэд: Засаг даргын Тамгын газрын дарга Хэсгийн төлөөлөгч Хэсгийн цагдаа Байгаль орчны улсын байцаагч Соёлын төвийн Соёлын өвийн ажилтан Эрүүл мэндийн төвийн сургалт хариуцсан мэргэжилтэн Ерөнхий боловсролын Нийгмийн ажилтан Нарийн бичгийн дарга: Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн наийн бичгийн дарга
2. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулж, биелэлтийг ханган хийсэн ажлын тайланг жил бүрийн 12 дугаар сарын 10-ны дотор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд тайлагнаж ажиллахыг зохицуулах салбар зөвлөл / Б.Адъяабат/-д үүрэг болгосугай.
ХУРЛЫН ДАРГА Б.АДЪЯАБАТ