Өмнөговь аймгийн Номгон сумын ИТХ

Өмнөговь аймгийн Номгон сумын ИТХ

Номгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Номгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хамтарсан багийг шинэчлэн байгуулах тухай

Огноо: 2021-01-20 Дугаар:03 Нээгдсэн:355

Хамтарсан багийг шинэчлэн байгуулах тухай

         Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.5, 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь:

       1. Сумын гэр бүл, хүүхдийн хүчирхийлэлтэй тэмцэх сумын Хамтарсан багийг дараах бүрэлдэхүүнтэйгээр шинэчлэн байгуулсугай. Үүнд: Багийн ахлагч: Сумын Засаг дарга Гишүүд: Боловсролын нийгмийн ажилтан 14-р Цэцэрлэгийн эрхлэгч Хөдөлмөр, халамж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Хэсгийн төлөөлөгч Залуучууд хөгжлийн төвийн ажилтан Эх барих бага эмч Эрүүл мэндийн төвийн сургалт сурталчилгаа хариуцсан ажилтан Хармагтай багийн Засаг дарга Төхөм багийн Засаг дарга Дэрсэнэ ус багийн Засаг дарга Эмгэн булаг багийн Засаг дарга Богт багийн Засаг дарга Сургуулийн дотуур байрны багш Нарийн бичгийн дарга: Нийгмийн бодлогын мэргэжилтэн

       2. Хамтарсан багийн үйл ажиллагааны дүрмийг хэлэлцэж боловсруулан, хүүхэд, гэр бүлийг бүх хэлбэрийн хүчирхийллээс ангид байлгах, түүнийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, хохирогчийг хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр ажил зохион байгуулах төлөвлөгөө гарган хэрэгжүүлж тайланг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд хагас жил тутам тайлагнаж байхыг Хамтарсан баг /С.Идэрсүрэн/-д үүрэг болгосугай. 3. Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 14 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай. 

ХУРЛЫН ДАРГА Б.АДЪЯАБАТ

НОМГОН СУМЫН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА.

санал өгсөн: 25
3 / 12%
4 / 16%
4 / 16%
1 / 4%
1 / 4%
2 / 8%
2 / 8%
8 / 32%