УИХ-ын Тамгын газар, Швейцарын Хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй " Монгол Улс дах төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд сумдын ИТХ-ын Төлөөлөгчдийн сургалтыг Дундговь аймгийн ИТХ-ын Ажлын алба 2017 оны 02 сарын 06-11-ний өдрүүдэд аймгийн төвд зохион байгуулж байна.
Сургалтыг сургагч багш Дундговь аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлого, хөрөнгө оруулалт, төлөвлөлтийн хэлтсийн дарга Н.Эрдэнэ-Очир, Халамжийн үйлчилгээний газрын дарга Г.Хишигдаваа, Баянгол дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Ц.Алтанцацрал, Өмнөговь аймгийн ИТХ-ын Ажлын албаны дарга Б.Мядагсүрэн нар удирдан явуулж байна.