Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улс дахь төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн үндэсний сургалтад оролцож буй сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн дунд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Ажлын албанаас гар бөмбөгийн тэмцээнийг зохион байгууллаа. Тэмцээн маш өрсөлдөөнтэй сайхан болж өндөрлөв.
Нэгдүгээр ээлжийн гар бөмбөгийн тэмцээнд:
1 дүгээр байранд Эрдэнэдалай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид
2 дугаар байранд Дэлгэрхангай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид
3 дугаар байранд Сайхан-Овоо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид шалгарч Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.