Өмнөговь аймгийн Номгон сумын ИТХ

Өмнөговь аймгийн Номгон сумын ИТХ

Номгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Номгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Шинэ оны босгон дээр төрийн дээд одон медаль гардуулав

2016-12-28

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарилгаар Төрийн дээд шагнал, одон медаль, салбар яамдын болон аймгийн Засаг даргын шагналаар шагнагдсан хүмүүст шагнал гардуулах ёслолын арга хэмжээ 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд боллоо.
Төрийн захиргаа, Боловсрол, Эрүүл мэнд, Онцгой байдал, Цагдаа, болон хувийн хэвшлийн байгууллагад үр бүтээлтэй ажилласан нэр бүхий хүмүүсийг шагнав. Үүнд:
Хөдөлмөрийн гавъяаны Улаан тугийн одонгоор -8, Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор-1, Алтан гадас одонгоор -21, Цэргийн гавъяаны одонгоор- 3, Хөдөлмөрийн хүндэт медалиар -19, Цэргийн хүндэт медалиар- 4 нийт 56 хүн төр засагтаа хөдөлмөрөө үнэлүүлж шагнагдсаныг аймгийн ИТХ-ын дарга Л.Хишигтогтох, хурлын Тэргүүлэгч Б.Тэгшжаргал, аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн болон албаны бусад хүмүүс гардуулав.







НОМГОН СУМЫН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА.

санал өгсөн: 32
3 / 9%
5 / 16%
4 / 13%
1 / 3%
1 / 3%
3 / 9%
3 / 9%
12 / 38%