Өмнөговь аймгийн Номгон сумын ИТХ

Өмнөговь аймгийн Номгон сумын ИТХ

Номгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Номгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

НОМГОН СУМ: Монгол цэргийн баяраа архигүй тэмдэглэцгээе уриан дор

2016-03-21

Монгол Цэргийн баяраа архигүй тэмдэглэцгээе уриан дор ИТХ, Тэргүүлэгчдийн ажлын алба, ГХУСАЗСЗ, ЗДТГ, Соёлын төв, 104-р салбар ангиас хамтран төрөл бүрийн арга хэмжээ, уралдаан тэмцээнийг 2016.3.16-18-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Үүнд: 104- салбар ангиас жил бүр уламжлал болгон явуулдаг Буухиа-2016 тэмцээнд нийт 6 баг тамирчид авхаалж самбаа хурд хүчээ сорин оролцож Баянбүрд дэлгүүрийн Г.Эрдэнэсайхан ахлагчтай багийн тамирчид 3 дахь жилдээ тэргүүлж шилжин явах цомын эзэд болсон бол ЕБС-ийн Б.Адъяабат ахлагчтай багийн тамирчид удааллаа.
Сумын ИТХ, ГХУСАЗСЗ, Цагдаагийн хэсгээс зохион байгуулсан  эрэгтэйчүүдийн дундах Гар бөмбөгийн тэмцээнд нийт 9 баг оролцсоноос Б.Адъяабат ахлагчтай баг 1, Г.Мөнх-Эрдэнэ ахлагчтай баг 2, Батсайхан ахлагчтай баг 3-р байранд тус тус шалгарлаа.
ЗДТГ, 104-р салбараас зохион байгуулсан Бөхийн барилдаанд Анхбаяр түрүүлж, М.Адъяабаатар үзүүрлэсэн байна.
Энэ үеэр ИТХ, ЗДТГ, Соёлын төвөөс аймгийн Насан туршийн боловсролын төвтэй хамтран иргэдэд зориулж "Харилцаа, харилцааны ур чадвар", "Гэр бүл ба хүүхдийн хүмүүжил, төлөвшил" сэдвээр сургалт зохион байгууллаа. Сургалт, хичээлийг  Насан туршийн боловсролын төвийн багш Д.Төмөртогоо, Э.Энхцэцэг нар заалаа. Сургалтанд нийт 60 гаруй хүнийг хамрагдлаа.
Соёлын төв, Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс санаачлан  Төрийн болон төрийн бус байгууллагын албан хаагч эмэгтэйчүүдтэй хамтран "Эрчүүдээ дуулъя" Монгол цэргийн баярт зориулсан концерт тоглолоо.


НОМГОН СУМЫН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА.

санал өгсөн: 32
3 / 9%
5 / 16%
4 / 13%
1 / 3%
1 / 3%
3 / 9%
3 / 9%
12 / 38%