Өмнөговь аймгийн Номгон сумын ИТХ

Өмнөговь аймгийн Номгон сумын ИТХ

Номгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Номгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Богт багийн танилцуулга

2015-11-23

Богт баг нь 1993 оны 02 сарын 05 ны өдөр нутгийн иргэдийн санаачлагаар  Эмгэнбулаг, Дэрсэнэ ус багуудаас малчид тасарч анхны хурлаа “ Араа“ гэдэг газар хийж, Богт” гэдэг нэртэйгээр байгуулагджээ.

Анхны засаг дарга Б.Баярсайхан, ИНХ-ын даргаар Л.Гомбо, хүний эмчээр Ч.Дүгэрсүрэн, малын эмчээр Ө.Ганзориг, агентаар Ц.Батмөнх нар ажиллаж байлаа.

 Анх 90 өрх, 384 хүн амтай, 7622 толгой малтай, багийн хилийн цэсийг зэргэлдээх багийн удирдлагатай хэлэлцэн баруун талаараа Сангийн далайгаас баруун урагш гарч Алтны голоор Эрдэнэбулагаар гарч, Халзан уулын зүүн Цагаан дэлээр урагш Шүүлэнгийн заставын баруун Хавчил хар эрэг гэдэг газраар хилийн шугамд нийлэх ба зүүн тал нь Сангийн далайг бүтэнд нь оруулаад Тал булагийн хөндийгөөр Гурамсан, Хонгор, Сувгийн худгаар дайрч, Уртын цагаан овоогоор Бор хошууны худгийн баруунаар  Өндөр богдыг дайрч Сүмт уулаар гарч  Цагаан тохой, Холбоо толгойгоор дайрч Хэрээ сийнэг гэх газраар  гэх газраар урагш даван Бүдүүн модны заставын зүүн талаар улсын хилд залгахаар анхны хуралдаанаараа баталсан байдаг.   

Одоо тус баг нь төв хөдөөгийн 165 өрхтэй, 540 хүн амтай, 27188  толгой малтай мал бүхий 107-н малчин өрхтэй, төв суурингийн 58-н өрхтэй төв хөдөө хослуулсан томоохон хэмжээний баг болж өргөжсөн.

Багийн Засаг даргаар:

1997 оноос Б.Дэлгэртогтох

БИНХ-ын даргаар:

 2004-2008 онд Б.Далайхүү

 2008 оноос Ц.Нарангэрэл

Багийн туслах ажилтнаар:

2008 оноос Б.Хоролмаа

Багийн хүний эмчээр:

 1995 -2006 онд Б.Далайхүү,

2010-2011 онд Д.Балжинням,

 2011-оноос С.Буянцэцэг

Хурлын тэргүүлэгчээр Б.Батчулуун, Б.Хоролмаа, Д.Сэрээхүү, Л.Цэндочир, Б.Батжаргал, Э.Тайванжаргал, Э.Батбаатар нар тус тус ажиллаж байна.

Багийн даргаар Д.Дэлгэртогтох нь 1997 оноос өнөөг хүртэл иргэдийнхээ сонголтоор тасралтгүй 17 дахь жилдээ ажил албыг гүйцэтгэж байна.

Багийн нутагт Баянбулаг, Эрдэнэбулаг гэсэн 2 газар тариалангийн 20 орчин га талбайд төмс хүнсний ногоо тарьдаг, байгалийн үзэсгэлэнт газар олонтой, түүх соёлын дурсгалт газар, соёлын өв ихтэй, гадаргын ус элбэгтэй, хайлс мод, заг, тоорой, бут сөөг, ан амьтан арвин хангай говь хослосон өргөн уудам нутагтай.

Номгон сумын төв нь багийн нутаг дэвсгэрт хамаардаг нь манай багийн нэг онцлог юм.

Хүн амын дийлэнх хэсэг нь Хөрхийн шарнууд овогтон байгаа ба Мандал, Их Хөрх, Хурдан морьт, Борзон, Халзан, Ложи, Тайж, Шатан хөл, Булгачин, Буглага ургийн хүмүүс нутаглаж байна.

Байгалийн тогтоц бүхий газар нутагт нь эмийн ургамал, рашаан ус сайхантай,  алдарт 33 говийн нэг Борзонгийн говь, Дуут элсэн манхан, Халзан хайрхан, Алтайн их уулсын төгсгөл Хөрх уул, Хөөт наран булаг, эрийн хийморь сэргээсэн Өндөр богд хайрхантай,

Сангийн далай, Урт, Хужир, Хөөвөр, Харанхуйн рашаанууд нь эмчилгээний зориулалтаар ашиглагддаг билээ,

 Өвөг дээдсээс уламжлагдан үлдсэн Сангийн далай, Урт, 300 гаруй жилийн түүхтэй сүм хийд олонтой, хүрэл зэвсгийн үеийн хот балгадын суурь бүхий газар нь Баянбулагт байдаг  билээ.

Манай баг нь хөдөлмөрийн баатар тэмээчин Х. Гомбосүрэнгийн өлгий нутаг.

 Манай багаас Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Ц.Даваацэрэн, МУСТА Л.Цэрэвсамба, А.Уртнасан, Ц.Сарангэрэл, Спортын мастер Г.Баярсайхан, Р.Ариунаа, Ц.Сайнцаг болон аймаг ,сумын аварга малчин Ж.Баточир, Д.Ганганажуужаа, Б.Отгондүү, Э.Авирмэд, А.Буянбат, төр нийгмийн зүтгэлтэн Б.Баярсайхан, Б.Далайхүү, Ц.Батсүрэн, О.Цагаандүү, Л.Гомбо, А.Уртнасан, Монгол улсын шилдэг малчин эмэгтэй Ж.Бархас нь Өмнөговь аймгийн хэмжээнд анх удаа шалгарч Улаанбаатах хотод болсон шидэг малчдын зөвлөгөөнд оролцож ирсэн түүхтэй.

“Аймгийн аварга малчин”-аар

2013 онд А.Буянбат

“Сумын сайн малчин”-аар:

2008 онд Б.Баттогтох

2011 онд Ж.Энэбиш

2012 онд Б.Саранхүү, А.Буянбат нар

2013 онд Л.ЦэндОчир

Сумын “Хөдөлмөрийн аварга”-аар:

2011 онд багийн эмч  С.Буянцэцэг

2013 онд бизнес эрхлэгч Ц.Батсүрэн нар шалгарч байсан.

Зууны манлай дархан Сунтаг, мужаан Дүгэрдорж, уран оёдолчин Цулцуу, өндөр Магсар, хурдан Шагай, Домогт бөх Идэр дампил анчин Жамсран, эх орныхоо төлөө халуун амь бүлээн цусаа үл хайрлан тэмцэж явсан ахмад дайчин Долгорзавын ЦэдэнИш нарын үлгэр мэт амьдрал нь цогцлон байгаа өлгий юмаа. 

           Тус баг нь 2008, 2010, 2012 онуудад малчдын хичээл зүтгэл хөдөлмөрийн үзүүлэлт нь сумандаа тэргүүн байранд, мөн соёл урлагийн тэргүүний баг хамт олноор 2 удаа  шалгарч байсан амжилттай.

2010 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 50 сая төгрөгийн соёлын төв болон конторын барилга шинээр баригдсан Өмнөговь аймгийн Галтууд ХХК ашиглалтанд оруулж өгсөн.

 20-н хүүхдийн хүчин чадалтай гэр цэцэрлэгтэй.

2010, 2013 онуудад жи мобелийн дахин дамжуулах антен тавигдаж, малчдын 90% нь гэрээсээ утсан харилцааг үүсгэх боломжоор хангагдсан.

 Багийн 70 өрх авто машинтай, 140-н өрх нь мотоцикиль, телевизортой.

Баг туслах аж ахуйдаа 55 толгой бог малтай.

Тодорхой үйл ажиллагаа явуулж буй Ц.БатЭрин даргатай 135 өрхийн малчны Лусийн сэрчим хоршоо, Б.Батжаргал ахлагчтай Нутгийн залуус бүлэг, А.Байгальмаа ахлагчтай Их говь нөхөрлөл, зэрэг хамтын хөдөлмөрөө хоршин ажиллаж байна.

Багийн хөгжлийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд ажлаа төлөвлөн орон нутгийн хөгжлийн сангаар нэлээдгүй ажлыг хийж гүйцэтгэж байгаа нь манай багийн давуу тал болж байна.

2013 онд орон нутгийн хөгжлийн сангаар тус багт 63,5 сая төгрөгний хөрөнгө оруулалт хийгдсэн болно.

                                     10 жилийн түүхэн онцлох үйл явдал:

·         2005 онд Хайчийн давааны замыг ТАТөслийн хөрөнгөөр С.Батжаргал, С.Батцэнгэл нар 2 дахь удаагаа сэргээн засварласан.

·         2006 онд Ц.Лхагвасүрэн Номгон суманд 4 айлын лизенгийн  орон сууцыг ашиглалтанд оруулсан.

·         2008 онд Байгаль хамгаалах зорилготой Их говь малчны нөхөрлөл байгуулагдан төслийн хөрөнгөөр гэртэй болон нөхөрлөлийн гишүүд малчдын дундах сургалт суртчилгааны ажлыг эхлүүлсэн ба ахлагч А.Байгальмаа нь удирдан зохион байгуулж 2 зам харгуйг зассан.  

·         2009 онд анх удаа багийн төвд гэр цэцэрлэг бий болсон

·         2010 онд ахмад тэмээчин Ж.Бархас Монгол улсын шилдэг эмэгтэй малчин цолийн аймгийнхаа хэмжээнд анх удаа хүртсэн.

·         2011 онд Баян булагын  газар тариаланчдыг дэмжин бага оврын троктортой болсон

·         2010,2013 онуудад зэргэлдээ баг, сумын нутагт дахин дамжуулах антен тавигдаж хөдөөгийн малчдын 90 % гар утасны сүлжээтэй болсон

·         2009,2013 онуудад Хөрхийн шарнууд ураг удмын баяр наадмыг хийж Бор өндөр, Мандал хайрханыг тахьсан

·         2010 онд улсын төсвийн хөрөнгөөр багийн төвд соёлын төв конторын шинэ барилга баригдаж ашиглалтанд орсон

·         2012 онд малчны Лусын сэрчим хоршоог Ц.БатЭрин хэсэг малчдын хамтаар санаачлан байгуулав.

·         2013 онд Могойн сүвийн давааны 4 км замыг  Б.Батжаргал ахлагчтай Нутгийн залуус бүлэг  өөрсдийн хүчээр засварлан ашиглалтанд оруулсан.

·         2011 онд А.Буянбат 1113 толгой мал тоолуулан багийн “анхны мянгат малчин” болсон.

2012 онд багийн иргэн Б.Баттүвшин өөрийн хөрөнгөөр анх удаа хөнгөн блокны үйлдвэрлэл явуулан  хувийн анхны 2 давхар барилгыг барьж ашиглалтанд орлоо

НОМГОН СУМЫН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА.

санал өгсөн: 30
3 / 10%
5 / 17%
4 / 13%
1 / 3%
1 / 3%
2 / 7%
3 / 10%
11 / 37%