Өмнөговь аймгийн Номгон сумын ИТХ

Өмнөговь аймгийн Номгон сумын ИТХ

Номгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Номгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Эмгэнбулаг багийн танилцуулга

2015-11-23

Эмгэнбулаг баг 1955 онд БНМАУ-ын Их Хурлын тэргүүлэгчдийн зарлигаар Баян-овоо сумын нэгдүгээр баг газар нутгийн харъяалалаар Номгон сумын долдугаар баг болж улмаар 1959 онд Сангийндалай нэгдлийн дөрөвдүгээр бригад болжээ. Тус баг Баян-овоо, Ханхонгор сумдтай хиллэдэг. Аймгийн төвөөс 110 км, сумын төвөөс 25 км оршидог. Нийт  183 өрхтэй, 590 хүн  амтай. 2014 онд нийт 58972 мянган толгой мал тоолуулсан. Эмгэнбулаг баг нь 2001 оноос хойш сумын хамгийн олон малтай , хамгийн олон мянгат малчинтай нийт 13 мянгат малчинтай баг болсон ба 2013 онд ямаан сүргийн тоогоороо улсад тавд орсон.  Тус багаас Хөдөлмөрийн баатар Х.Гомбосүрэн , Улдсын аварга малчин Г.Цэрэнхүү, олон улсын хэмжээний мастер Л.Отгонбаяр, нийгэм улс төрийн зүтгэлтэн Р.Цэрэндорж, Улсын гарамгай мэргэн У.Дэмүүл,аймаг сумын сайн малчин гээд олон сайхан алдартан төрсөн.
2015 онд Эмгэнбулаг багийн мянгат малчин Зундуй овогтой Амарсанаа Улсын сайн малчин болсон.
Эмгэнбулаг багийн даргаар Б.Улам-Өрнөх, багийн Хурлын даргаар А.Анхбаяр нар ажиллаж байна.
 

НОМГОН СУМЫН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА.

санал өгсөн: 30
3 / 10%
5 / 17%
4 / 13%
1 / 3%
1 / 3%
2 / 7%
3 / 10%
11 / 37%