Хармагтай баг 1931 онд байгуулагдсан. Номгон сумын нэг, зургаадугаар багийн нутагт Сангийндалай нэгдүгээр бригад болон 1959 онд байгуулагдаж 33 жил үйл ажиллагаа явуулаад 1992 онд Хармагтай баг болжээ. Тус баг одоо 2,3 мянган хавтгай дөрвөлжин км газар нутагтай, Ханхонгор, Хүриэн сумдтай хиллэдэг. 216 өрх, 698 хүн амтай. 53840 толгой малтай.
Багийн Засаг даргаар Н.Сайнсүх, Багийн ИНХ-ын даргаар Д.Нямцэрэн нар ажиллаж байна.