Өмнөговь аймгийн Номгон сумын ИТХ

Өмнөговь аймгийн Номгон сумын ИТХ

Номгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Номгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Аялал жуулчлалын салбарын хүрээнд “ЗАНГИАГҮЙ” ярилцана

2015-06-05

         Аймгийн эдийн засгийг хөгжүүлэхэд Аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага, иргэд, хамтын байгууллагуудын харилцан хамаарал, уялдаа холбоог тодорхой болгох, цогц системийг байгуулах зорилгоор “Зангиагүй ярилцлага” уулзалтыг зохион байгуулж байна.
Өнөөдөр 17:00 цагт Тэргүүлэгчдийн хурлын танхимд болох уг уулзалтад аймгийн ИТХ-ын Төсөв, эдийн засгийн бодлогын хороо, Байгаль орчин, газрын тос, уул уурхайн бодлогын хороо, Хүнс үйлдвэр, хөдөө аж ахуйн бодлогын хороо, Гадаад харилцаа, аялал жуулчлалын бодлогын хороо, холбогдох хэлтэс агентлаг, тур оператор, жуулчны бааз, зочид буудал, дэлгүүр, зоогийн газрын үйлчилгээ эрхлэгчид, ТББ, аялал жуулчлалын бараа, бэлэг дурсгалын бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, малчдын төлөөлөл оролцоно.
Энэхүү цуврал уулзалтыг аймгийн ИТХ-ын бодлогын хороодоос зохион байгуулж байгаа юм. Өнгөрөгч долоо хоногт аймгийн эдийн засгийг хөгжүүлэхэд боловсролын байгууллагуудын оролцоо сэдвээр “Зангиагүй” ярилцсан бол энэ удаад аялал жуулчлалын салбарыг сонгожээ.

НОМГОН СУМЫН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА.

санал өгсөн: 32
3 / 9%
5 / 16%
4 / 13%
1 / 3%
1 / 3%
3 / 9%
3 / 9%
12 / 38%