МУЗН-ийн Онцгой ивээн тэтгэгч гишүүдийн нэгдсэн арга хэмжээ боллоо
Нэгдсэн арга хэмжээнд сумын ИТХ- ын дарга бөгөөд УЗАШХ-ны дарга Х. Бат-Эрдэнэ, Засаг дарга Г. Буянхүү, Өмнөговь аймгийн ДШХ-ны дарга Л. Энхжаргал, бусад албан хаагчид, Өсвөрийн улаан загалмай бүлгийн багш, сурагчид оролцлоо. Онцгой гишүүдэд МУЗН-ийн үйл ажиллагаа, стратеги 2030, МУЗН-ийн гишүүдийн үүрэг сэдвээр аймгийн УЗДШХ-ноос сургалт хийсэн бол сумын УЗАШХ -ны нарийн бичгийн дарга Б. Булгамаа сумын Онцгой гишүүдийн оролцоо, татвар төвлөрүүлэлт, үйл ажиллагаа, хөтөлбөрийн талаар мэдээлэл өгч ажиллалаа.
2006 онд анх 11 гишүүн элссэн цагаас хойш өнөөг хүртэл Онцгой гишүүд маань 152 болж хүмүүнлэгийн үйлсэд нэгдсээр 20 жил болжээ. Тус арга хэмжээнд нийт 100 гаруй гишүүд оролцож сургалт мэдээлэл, спортын арга хэмжээнд хамрагдлаа










