Өмнөговь аймгийн Номгон сумын ИТХ
2026-03-04
Номгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Зөрчлийн тухай хуулийг сурталчлах, гэр бүл, хүүхэд залуучуудад чиглэсэн дэлгэцийн зохисгүй хэрэглээ, дэлгэцийн донтолт, цахим залилангаас урьдчилан сэргийлэх зөвлөмж, уриалгыг хүргэх зорилгоор "Номын гэрэл" нөлөөллийн аяныг Номгон сумын бүх албан байгууллагуудын дунд 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс 8 хоногийн хугацаанд зарлан эхлүүллээ. Аяны хүрээнд та бүхнийг хууль сурталчлах, олон нийтэд мэдээ мэдээллийг түгээн дэлгэрүүлж хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна. "Номын гэрэл" нөлөөллийн аяны удирдамжийг дараах QR кодыг уншуулж танилцах боломжтой.