Өмнөговь аймгийн Номгон сумын ИТХ
2026-03-03
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан волейболын спортыг хөгжүүлэх, эмэгтэйчүүдийн чөлөөт цагийг зөв өнгөрүүлэх, тэдний тоглолтын ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор Номгон сумын ИТХ-ын Төлөөлөгчдийн нэрэмжит сумын эмэгтэйчүүдийн аварга шалгаруулах Волейболын тэмцээнийг ИТХ-ын Ажлын албанаас зохион байгууллаа.
Тэмцээнд нийт 10 баг оролцсоноос Д. Наранжаргал ахлагтай баг 1, Т. Мөнхзул ахлагчтай баг 2, С. Ууганбаяр ахлагчтай баг 3 дугаар байрт тус тус шалгарлаа.
Энэхүү уламжлалт волейболын тэмцээнийг анх 2007 онд сумын ИТХ-ын эрэгтэй Төлөөлөгчид санаачлан зохион байгуулж эхэлсэн бөгөөд өнөөг хүртэл жил бүр сумын ИТХ-аас зохион байгуулж шилжин явах цом, медалиар шагнаж урамшуулан тэмцээнд оролцсон баг тамирчдын фото зургийг альбомд хадгалан үлдээж ирсэн түүхтэй.
Сумын ИТХ -ын Ажлын алба