Өмнөговь аймгийн Номгон сумын ИТХ
2026-03-03
Билгийн тооллын шинийн 15-ны өдрийн мэнд хүргэе.
Өмнөговь аймгийн Засаг даргын 2023 оны А/2211 дүгээр захирамжаар долоо хоног бүрийн Мягмар гарагт Монгол үндэсний хувцсаа өмсөж, хэвшихийг уриалсан билээ.
Номгон сумын ИТХ-ын Ажлын албанаас Төрийн албан хэрэг хөтлөлтийг Монгол бичгээр хөтөлж эхэлсэнтэй холбогдуулан долоо хоног бүрийн Мягмар гарагт Монгол үндэсний хувцсаа өмсөж, Монгол бичгийг сурталчлан таниулах, Монгол бичгээр мэдээ мэдээллээ хүргэх, монгол бичгээр уншиж бичиж сурах дадлага хийх цагийг хүн бүр өөртөө гаргаж байх уриалгыг аймаг, сумын нийт төрийн албан хаагчид, албан байгууллага, ард иргэдэд уриалж байна.
Номгон сумын ИТХ, Ажлын алба