Өмнөговь аймгийн Номгон сумын ИТХ
2026-01-20
Номгон сумын багуудын ИНХ-ын 2026 оны 1-р улирлын хурлууд энэ сард зохион байгуулагдаж байна. Хуралдаануудаар багийн Засаг даргын 2025 оны тайлан сонсох, улс, аймаг, сумын аварга малчин шагналд тодорхойлох, гүн өрмийн худгийн цооног гаргах байршил тогтоох, нарны өргүүр суурилуулах худгийн байршил тогтоох, багийн хуримтлалын сан байгуулах зэрэг асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэжээ. Сумын ИТХ-ын Ажлын албанаас энэ амралтын өдрүүдэд багийн хурлын материалыг хүлээн авч төрийн албан хэрэг хөтлөлт, стандартын дагуу архивын нэгж үүсгэх тал дээр арга зүйн зөвлөмж чиг үүрэг өгч, туслалцаа үзүүлж хамтран ажиллаж байна.