Өмнөговь аймгийн Номгон сумын ИТХ
2026-01-13
Монгол Улсад ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 34 жилийн ойг тохиолдуулан сумын ИТХ- аас “Софт волейбол”-ын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа. Тус тэмцээний ерөнхий шүүгч, зохион байгуулагчаар ИТХ-ын төлөөлөгч Б. Адьяабат хамтран ажиллалаа. Хурлын төлөөлөгч Х. Уртнасан ивээн тэтгэж дэмжин оролцлоо. Софт волейболын тэмцээнд нийт 8 багийн 32 тамирчин оролцсоноос тэргүүн байранд Түвшинтөр ахлагчтай, дэд байранд Б. Батжаргал ахлагчтай, гутгаар байранд Д. Туяахүү ахлагчтай багийн тамирчид шалгарч Өргөмжлөл, медаль, мөнгөн шагналаар шагнагдлаа