Өмнөговь аймгийн Номгон сумын ИТХ

Өмнөговь аймгийн Номгон сумын ИТХ

Номгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Номгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Монгол Улсад ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 34 жилийн ойг тохиолдуулан сумын ИТХ-аас "Монгол хүний дархлаа" Үндсэн хуулийн талаарх мэдлэг ойлголтоо сэргээн бататгах асуулт хариултын уралдаан, Софт волейболын тэмцээн зохион байгууллаа

2026-01-13

Монгол Улсад ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 34 жилийн ойг тохиолдуулан Номгон сумын ИТХ-аас иргэдэд сумын ИТХ-ын үйл ажиллагаа, хурал.мн нэгдсэн сайтаас мэдээлэл авах, хурлын шийдвэртэй танилцах талаар мэдээлэл өгч, Үндсэн хуулийн талаар мэдлэг, ойлголт өгч сурталчлан таниулах зорилгоор "Монгол хүний дархлаа" асуулт хариултын уралдааныг Богт багийн ИНХ-ын хуралдаандаа оролцож байгаа малчид иргэд болон Софт волейболын тэмцээнд оролцсон тамирчдын дунд зохион байгууллаа. "Монгол хүний дархлаа" асуулт хариултын тамирчдын дундах уралдаанд хамгийн олон асуултад зөв хариулж ахмад тамирчин Д.Туяахүү 1-р байр, тамирчин Ш.Чулуунцэцэг 2-р байр, ахмад тамирчин А.Баттулга 3-р байрт тус тус шалгарлаа. "Монгол хүний дархлаа" асуулт хариултын Богт багийн иргэдийн дундах уралдаанд хамгийн олон асуултад зөв хариулж Богт багийн малчин Б.Өлзий-Хорол 1-р байр, малчин Т.Эрдэнэчулуун 2-р байр, багийн иргэн Ч.Цогзолмаа 3-р байрт тус тус шалгарлаа.

НОМГОН СУМЫН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ ТАЛААР ИРГЭДЭЭС АВАХ САНАЛ АСУУЛГА.

санал өгсөн: 36
3 / 8%
5 / 14%
5 / 14%
1 / 3%
1 / 3%
4 / 11%
3 / 8%
14 / 39%