Төрийн албан хэрэг хөтлөлт, архивын үйл ажиллагааны талаарх сургалт зохион байгуулагдлаа
Номгон сумын ИТХ-ын саналаар ЗДТГ-тай хамтран Өмнөговь аймгийн Төрийн архивын газраас Төрийн албан хэрэг хөтлөлт, архивын үйл ажиллагааны талаар сургалтыг 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Номгон суманд амжилттай зохион байгууллаа. Тус сургалтад сумын ИТХ, ЗДТГ, Багийн ИНХ, Засаг дарга, Эрүүл мэндийн төв, Ерөнхий боловсролын сургууль, 14-р цэцэрлэг, Соёлын төв, Ном дизель, Эрхэс гуа ОНӨААТҮГ-ын нийт 42 албан хаагчид хамрагдлаа. Сургалтаар албан хэрэг хөтлөлтийн журам, байгууллагын архивын журам, баримт бичгийн стандарт, архивын хэрэг бүрдүүлэлт, баримт бичиг үдэх, монгол бичгээр албан хэрэг хөтлөхөд тавигдах шаардлага зэрэг сэдвийн хүрээнд мэдлэг туршлагыг олгож, үр дүнтэй сайхан сургалт боллоо.
Номгон суманд маань зорин ирж сургалтыг зохион байгуулсан аймгийн Төрийн архивын хамт олон, М.Уянга, Э. Уянга нартаа нийт төрийн албан хаагчдын өмнөөс талархал илэрхийлье.
Сумын ИТХ-ын Ажлын алба












