ИТХ-ын ээлжит хуралдааны товыг зарлалаа
Сумын ИТХ-ын Зөвлөл өнөөдөр хуралдаж ээлжит 6-р хуралдааныг 2025.12.17-ний өдрийн 09:00 цагт эхлэн хуралдуулахаар товлолоо. Зөвлөлийн хуралд Зөвлөлийн гишүүд танхим болон цахимаар оролцон 85,71 хувьтай хуралдаж Эрүүл Номгончууд, Эко Номгон сум, Малчдыг дэмжих аян, Хүүхдэд ээлтэй сум, Манлайлагч залуус, Чадварлаг төрийн албан хаагч хатөлбөрүүдийн тайланг сонслоо. Мөн ИТХ-ын ээлжит хуралдаанаар 2025 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний хэрэгжилт, 2026 оны төлөвлөгөө, 2026 оны төсөв батлах, Хүмүүнлэг сум хөтөлбөр батлах, хөрөнгө актлах, данснаас хасах зэрэг асуудлуудыг хэлэлцэхээр баталлаа.

